Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Японы депутатууд “милитаризмын” Ясукуни сүмд очиж мөргөлөө
Японы парламентын хоёр танхимын 146 депутат өнөөдөр нийслэл Токио дахь “Милитаризмын” хэмээн нэрийддэг “Ясукуни” сүмд очиж мөргөлөө хэмээн Франс Пресс агентлаг дамжууллаа.
Энэ сүмд япоын бүх цаг үеийн янз бүрийн дайнд амь үрэгдсэн 2,5 сая цэрэг дайчдын нэрийг мөнхжүүлсэн байдгийн дотор Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн гэмт хэрэгтэн гэж зарласан 14 хүний нэр бас байдаг юм. Японы улстөрчид, албаны хүмүүс энэ сүмд жил бүр очиж хүндэтгэл үзүүлдэг нь барууны, ялангуяа АНУ-ын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээдэг юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Шинзо Абэ нь энэ сүмд очиход Хятад, Өмнөд Солонгосын зүгээс улс орныг нь эзлэн түрэмгийлж байсан милитаристуудын дурсгалыг хүндэтгэлээ хэмээн ихээхэн шүүмжилж байсан юм.
Японы Осака хотын иргэд ч ерөнхий сайдаа шүүмжилж дэлхийн хоёрдугаар дайны үеийн японы милитарист бодлогын илэрхийлэл болсон сүмд очиж мөргөлөө хэмээн шүүхэд өгнө гэсэн юм. Үүнийг санаачлагч 540 хүн өргөдөлдөө гарын үсэг зурж хүн бүр ерөнхий сайдаасаа 100 доллар нэхэмжилж байсан юм. Ерөнхий сайд Шинзо Абэ тус сүмд очиж мөргөхдөө тавьсан цэцгэн дээрээ “Японы ерөнхий сайд Шинзо Абэгээс” гэж бичсэн байсан юм.

0 Сэтгэгдэл