Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Севоль” хөлгөөс 92 хүний цогцос гаргаад байна


Өмнөд Солонгосын зорчигч тээврийн “Севоль” хөлгийг живэхэд осолдож амь алдсан 92 хүний цогцосыг гаргаж аваад байна гэж эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ. Сураггүй алга болсон хүн 200 гаруй, амь үрэгдсэн хүний тоо 87 гэж өмнө нь мэдээлж байсан юм. Инчхоноос Чежу арал руу зорчиж явсан “Севоль” хөлөг дөрөвдүгээр сарын 16-нд Шар тэнгист живсэн юм. Эхлээд хөлгийг хахд чулуу мөргөсөн гэж ярьж байсан ч урьдчилсан байдлаар бол огцом эргэх үеэр хажуулдаж живсэн гэж үзэж байгаа юм байна. Одоо “Севоль” хөлөг 37 метрийн гүнд живээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан