Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биеэр очихоос зайлсхийв

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Токио хотын Ясукуни сүмд жил бүр болдог хаврын мөргөлд оролцолгүй өргөлийн мод явуулсан байна. Ясукуни сүм нь 19 дүгээр зууны дунд үеэс эхлэн Японы эзэн хааны төлөө амиа өгсөн цэргүүдийн сүнсийг хүндэтгэдэг гол сүм болсон түүхтэй. Тиймээс энэ сүмд улстөрчид, төрийн том тушаалтнууд айлчилж мөргөл үйлдэнэ гэдэг нь Японы эзэнт гүрний зүгээс бусад улс, үндэстний эсрэг хийсэн булаан эзлэх дайн, харгислал, хэт үндсэрхэг үзлийг зөвтгөсөн хэрэг гэж үзэн Дэлхий нийт хүчтэй шүүмжилдэг. Шинзо Абэг өнгөрсөн жил Ясукуни сүмд очиж мөргөл үйлдсэний дараа БНХАУ, БНСУ, АНУ, ОХУэрс шүүмжилсэн юм. Хариуд нь Абэ Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр очсон болохоос Японы эзэнт гүрний үеийн харгислал, үндсэрхэг үзэлтэй хамаагүй гэж тайлбарлаж байв.
Харин энэ удаад Америкийн Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхлэх гэж байгаатай холбоотойгоор сүмд айлчлан шүүмжлэлд өртөж, Обамагийн айлчлалыг ээдрээтэй болгохыг хүссэнгүй өргөлийн мод илгээснээр хязгаарласан нь дээр гэж үзсэн бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан