Кандагар мужид байдаг олон улсын нисэх буудалд Афганистаны эрх баригчид мөрдөн шалгах ажил эхлүүлсэн тухай “Пажвок” агентлаг мэдээлэв. Тус улсад байрладаг НАТО-ийн удирдлага нь нисэх буудалд хууль бусаар баривчилсан афганистанчуудыг хорьдог байж магадгүй тухай мэдээлэл авсны дараа Ерөнхийлөгч Хамид Карзайн тушаалаар шалгалт эхлүүлжээ.
Шалгах комиссын бүрэлдэхүүнд Дотоод яам, Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгчийн захиргааны албан хаагчид орсон аж. Афганистаны Дотоод яамны албан тушаалтан “НАТО-ийн хүчин бидэнд анхааруулалгүй, урьдчилан тохиролцолгүйгээр тусгай ажиллагаа явуулах нь олон. Бид ийм ажиллагааны үеэр баривчлагдсан афган хүн болгоны талаар нарийвчилсан судалгаа явуулаад хууль бусаар хоригдож байгааг нь суллана. Нууц шоронг хаана” гэжээ.