Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байна

Сирид өчигдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ. Долдугаар сарын 17-нд Сирийн одоогийн албан ёсны Ерөнхийлөгч Башар Асадын бүрэн эрх дуусах бөгөөд хуулийн дагуу энэ хугацаанаас өмнө сонгууль болох ёстой аж. Энэ удаагийн сонгуульд анх удаа ганц биш хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон нь онцлог. Башар Асад өөрөө сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна.
Сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд цуврал алан хядах ажиллагаа явуулав. Үүний улмаас Хомс ба Дамаск хотод олон арван энгийн иргэн амь үрэгдлээ. Сирийн сонгуулийн талаар Өрнөдийн орнууд байр сууриа илэрхийлээгүй байгаа хэдий ч Башар Асадыг дэмжихгүй гэдгээ эртнээс мэдэгдсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан