Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцноосоо зугтсан хөлгийн багийнхныг хүн амины хэрэг үйлдсэн гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе далайд живсэн Севол хөлгийн багийнхныг маш хариуцлагагүй ажилласан хэмээн буруутгасэн мэдэгдэл хийлээ. Тус хөлгийн ахмадаас эхлээд залуурчин, багийнхан нь зорчигчдоосоо түрүүлж онгоцноос зугтан амь гарахдаа ард үлдэж буй хүмүүсийнхээ амь насыг аврах арга хэмжээ аваагүй юм. Тиймээс энэ бол хүн амины хэргээс ялгаагүй явдал хэмээн Ерөнхийлөгч хөлгийн багийнхныг буруутгаад "эрүүгийн ч хувьд иргэний хувьд ч хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой" гэж мэдэгджээ. Севол хөлөг Жиндо арлын орчимд живсэн өдрөөс хойш одоо хүртэл ганц ч зорчигч аварч чадаагүй байгаа бөгөөд гагцхүү сураггүй болсон хэмээн бүртгэгдсэн зорчигчдоос амь үрэгдэгсдийн нэрсийн жагсаалт руу шилжсээр байгаа юм. Одоогийн байдлаар нас барагсдын тоо 64-т хүрч, сураггүй болсон хүмүүсийн тоо 238-аар тоологдож байна.
Ослын газар живсэн онгоцыг уснаас татаж гаргах төхөөрөмжүүд авчирч зоож байгаа ч хэзээ гаргах нь тодорхойгүй байна.




0 Сэтгэгдэл
mash olon gadnii humuusiin nus nulimsaar toglson korea nar uiliin uree edeltsgee.mash olon gadnii humuusiin nus nulimsaar toglson korea nar uiliin uree edeltsgee.mash olon gadnii humuusiin nus nulimsaar toglson korea nar uiliin uree edeltsgee.mash olon gadnii humuusiin nus nulimsaar toglson korea nar uiliin uree edeltsgee.mash olon gadnii humuusiin nus nulimsaar toglson korea nar uiliin uree edeltsgee.mash olon gadnii humuusiin nus nulimsaar toglson korea nar uiliin uree edeltsgee.
Хамгийн их уншсан