Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нууц албаныхан үнэг барих гээд чадахгүй байна

Америкийн Ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны ажилтнууд нэлээд хэдэн сарын турш үнэг барих гээд чадахгүй байгаа тухай “Wall Street Journal” мэдээлж байна. Үнэг нь Вашингтон хотноо байрладаг Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд орогносон бөгөөд аюулаас сэрэмжлүүлэх дохиоллыг байнга ажиллуулж нууц албаны ажилтнуудад тайван ажиллах боломж өгөхгүй байгаа аж.
Өнгөрсөн жилийн намар төсвийн хямралын үеэр цалин мөнгө нь шийдэгдэхгүй байсан төрийн алба хаагчид албан хүчээр амралтаа авч, Цагаан ордны цэцэрлэгийн үйлчлэгч нар эзгүй үед өндөр хамгаалалттай бүс рүү үнэг нэвтэрсэн байна. Үнэг тэргүүн хатагтай Мишель Обамагийн байгуулсан ногооны газрыг ухаж төнхөн дохиоллыг ажиллуулж эхэлжээ. Тэр бүү хэл Барак Обама хүртэл Цагаан ордны багануудын хооронд үнэг гүйж явааг хараад ихэд гайхсан гэнэ. Нууц албаны ажилтнууд үнэг барих хэд хэдэн урхи худалдан авч янз бүрийн газар байрлуулсан ч урхинд нь оролгүй хэдэн сар болж байгаа аж. Гэхдээ хамгаалалтын ажилтнууд үнэгийг буудаж, эсвэл хавх тавьж аминд хүрэх бодолгүй гэнэ. Үнэгийг барьж аваад ойролцоох ойд суллаж тавихыг хүсч байгаа аж.
Цагаан ордон нь анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоноос бусад бүх Ерөнхийлөгчийн албан ёсны гэр байсан юм. Цагаан ордныг тойрсон цэцэрлэгт хүрээлэн, ой мод нь долоон га талбайтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан