Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛИАН АЭРЛАЙНЕС ГРУПП ЯПОН РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

МОНГОЛИАН АЭРЛАЙНЕС ГРУПП нь богино хугацаанд орон нутаг болон олон улсын чиглэлд арилжааны нислэг хийн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монголын зорчигч, үйлчлүүлэгч нарт олон улсын стандарт шаардлагад нийцсэн, шинэлэг, найдвартай үйлчилгээг санал болгож байгаа билээ.

Энэ оны 04-р сард Японы АГААРЫН ТЭЭВРИЙН АКАДЕМИ буюу "Japan Aviation Academy"-тай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн Баасан гариг буюу 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр УЛААНБААТАРАНЕДА-гийн /Токио хотын онгоцны буудал/ чиглэлд анхны зорчигч тээврийн шууд нислэгээ хийсэн байна. Тус нислэгт Японы АГААРЫН ТЭЭВРИЙН АКАДЕМИ-н 3 бүхээгийн ажилтан хамтран ажиллаа.

Ази тив төдийгүй дэлхийд үйлчилгээний түвшингөөрөө гайхагддаг Япон улсын авиа компаниудын нисгэгч, инженер техникч, бүхээгийн ажилтныг бэлтгэн гаргадаг энэхүү академитай хамтран ажилласанаар МОНГОЛИАН АЭРЛАЙНЕС ГРУПП цаашид тус академийн төгсөгч нараар боловсон хүчний хангалт хийх, өөрсдийн ажилчдийн сургалт, дадлага хийх зэрэг олон талт хамтын ажиллагааг явуулахаар болж байгаа нь Монгол улсын Иргэний агаарын тээврийн салбарт шинэчлэл, хөгжлийг авчирхаас гадна туршлага солилцох, цаашид энэхүү зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нилээдгүй ач холбогдол өгнө гэж  тайлбарлалаа.

 

Дашрамд дурьдахад Монголиан Аэрлайнес Групп нь 2012 оны 07 сарын 1-с эхлэн долоо хоногт 3 давтамжтайгаар тогтмол нислэг үйлдэх төлөвлөгөөтэйгөөр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан