Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есөн жил хоригдсон охиныг чөлөөлөв

Аргентины цагдаа нар есөн жилийн турш машины гаражинд түгжээтэй амьдарсан 15 настай охиныг сулласан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Асран хамгаалагч нар нь хөөрхий охиныг гаражинд хорьж, тогтмол зодож тамладаг, өлбөрөөд үхчихэлгүй байх хэмжээнд хоол өгдөг байсан аж. Суллагдсан охин ердөө 20 кг жинтэй байжээ. Тэрээр цагдаа нарт ярихдаа энэ олон жилийн турш ус, талхнаас өөр хоол идэж үзээгүй, гаражинд нохой, сармагчин хоёртой хамт амьдардаг байсан гэжээ. Амьтдын үлдээсэн шавхрууг идэх гэхэд асран хамгаалагч нар нь охиныг хайр найргүй зоддог байсан гэнэ.
Охины аз болоход эгч нь дүүгийнхээ араас эрэл сурал болж хайсаар олж авснаар эсэн мэнд гарч чаджээ. Харгис асран хамгаалагч нарт боолчлол, харгислал үйлдсэн гэсэн зүйл ангиар ял тулган баривчилсан бол охиныг одоо Буэнос Айресийн эмнэлэгт эмчилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан