Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай

Өмнөд Солонгосын топ корпорацуудын ажилтнууд жилдээ дунджаар 100 сая воны цалин авдаг аж. “Samsung Electronics”, “SK Telecom”, “Shinhan Group” , “KDB Financial Group” зэрэг компанийн ажилтнууд өнгөрсөн жил 100 саяас илүү воны цалин урамшуулал авсан бол “Hyundai Motor”, “Kia Motors”-ын цалин 100 сая дөхөж очсон байна.
Өмнөд Солонгост бүртгэлтэй томоохон 702 компанийн санхүүгийн тайлан мэдээнээс дундаж цалингийн хэмжээг гаргасан байна. Тухайлбал,  “Samsung Electronics” гэхэд өнгөрсөн жил 95 мянгаж ажилтандаа 102 сая воны цалин олгожээ. Энэ нь түрүү жилийнхээс 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус компанийн ажилтнууд өмнөх онд нь 86 сая воны цалин авдаг байсан бол энэ жил 20 жилийн ойгоо тохиолдуулан цалин, урамшууллаа нэмсэн аж. Тэгвэл 63 мянган ажилтантай Hyundai компанийн дундаж цалин 94 сая воноор хэмжигдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан