Энэ оны эхний улиралд Хятад, Монголын бараа эргэлтийн хэмжээ 860 сая ам.долларт хүрсэн тухай Хөх хотын гаалийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын арилжаанд хувийн хэвшил голлох үүрэг гүйцэтгэж байгаа бол төрийн компаниудынх илэрхий буурсан гэнэ. Тухайлбал, Хятадын хувийн мэдлийн компаниудын Монголтой хийх импорт ба экспорт 17 хувиар унасан ч 520 сая ам.доллар болсон. Төрийн мэдлийн компаниудын импорт ба экспорт 30,8 хувиар буурч 270 сая ам.долларт хүрчээ.
Арилжааны бараа таваарын бүтцэд онцын өөрчлөлт орсонгүй. Хятад Монголоос түүхий эд гол төлөв худалдан авч, электрон бараа, хувцас, төмөрлөг, давуун бүтээгдэхүүн экспортлодог нь хэвээр байгаа юм.
Өвөр Монгол ба Монголын бараа таваарын арилжаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,7 хувиар унаж, 480 сая ам.доллар болжээ. Хятад, Монголын арилжааны 55,8 хувийг Өвөрмонгол эзэлдэг. Энэ тухай Хятадын төрийн мэдлийн сайтууд мэдээлэв.