Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лонх дарснаас болж огцров

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Барри О’Фаррелл авлигын эсрэг мөрдөн байцаалтын явцад бэлгэнд авсан дарсныхаа талаар дурдаагүй байсны төлөө албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон байна. Мөрдөн байцаагчид Барри О’Фарреллийн 2011 онд бичсэн зурвасыг олж авсан тухай сонсоод огцрохоор шийдсэн гэнэ. Зурваст тэрээр 2,8 мянган долларын үнэтэй дарс бэлэглэсэнд талархаж байгаагаа бичсэн байжээ. Ийм үнэтэй дарс бэлгэнд авч байсан гэдгээ мөрдөн байцаалтаас санаатай нуугаагүй, олон жилийн өмнөх зүйл тул мартсан гэсэн тайлбар хийсэн байна. Австралийн Ерөнхий сайд Тонни Эббот О’Фарреллийг огцорсон тухай мэдээнд тайлбар хийхдээ Австралийн улс төрд тун ховор тохиолддог өндөр түвшний шударга зангийн жишээ гэж үнэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан