Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Живсэн онгоцны зорчигчдыг бүгдийг нь аварчээ

Өмнөд Солонгосын живсэн онгоцноос 470 гаруй зорчигчийг нь аварчээ. Инчоноос Жэжү арлыг зорьж явсан усан онгоц өчигдөр орой зогсоолоос хөдөлсөн бөгөөд өнөө өглөө гэнэт живж эхэлсэн байна. Онгоц живснээс хоёр цагийн дараа гэхэд 190 зорчигчийг аварсан хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Харин 11 цагийн үед бүх зорчигчийг аварч дуусчээ. Онгоцонд 470 зорчигч явснаас 325 нь сургуулиараа аялалд явсан хүүхдүүд байсан гэнэ.
Онгоц нийтдээ 900 хүний багтаамжтай учраас зорчигчдод аврах хантааз хангалттай хүрсэн хэмээн мэдээлж байна. Зорчигчдыг аврахаа нисдэг тэрэг болон эргийн хамгаалалтын 20 гаруй завь илгээжээ. Мөн Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийхэн ч өндөр хүчин чадалтай онгоцуудаа ашиглаж, зорчигчдыг аврахад оролцсон байна.

0 Сэтгэгдэл
Medee bichij bga bol zuv medeelel bich l dee 284 huniig odoogoor avarch chadaagui bn gejishde, 4 hun nas barsan 170 gariu huniig n l odoogoor avarsan bn
Хамгийн их уншсан