Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эртний үеийнхний үлдээсэн уран барилгын дурсгалууд

Хэн хэзээ урлан бүтээж үлдээсэн юуны төлөө, ямар зориулалтаар барьсныг нь заримыг нь тайлж мэдсэн ч зарим нь тайлагдашгүй нууц хэвээрээ байгаа хэд хэчнээн гайхамшигт урлал манай гариг дээр байгаа билээ. Магадгүй эдний зарим нь хэдэн зууны өмнө баригдсан бол нэг хэсэг нь бүр эртний мөстлөгийн ч юм уу, хүрлийн үеийн бүр түүнээс өмнө үеийн ч бүтээл байж болох. Эртний үеийн 25 гайхамшигт бүтээл энэ байна.

25. Стоухенж. Манай эриний өмнөх 3000-2000 жил

Их Британийн Эймсбери дэх Стоухенж бол манай гаригийн хамгийн алдартай дурсгалын нэг. Асар том чулуунуудыг эгц дээш нь босгож дугуйруулан барьсан энэ байгууламжийг археологч судлаачид манай эриний өмнөх 3000-2000 жилийн үед босгосон гэж үздэг.

24. Колумбийн Эль-Инфернито. МЭӨ 2200 оны үе

Колумбад эрт цагт амьдарч байсан муискуудын дурсгал гэдэг энэ байгууламж мөн л чулуунуудыг босгож эгнүүлсэн байдаг. Үүнийг колумбчуудаас бүр өмнө энд амьдарч байсан хүмүүсийн шашны ямар нэгэн ёслол, гэгээрлийн төв байсан байх гэж таамагладаг.

23. Ирландын Ньюгрейнж. МЭӨ 3200 оны үе


Ирландын Мит гүнлэгт Бойн голоос хоёш нэг км-ийн зайд орших энэ байгууламжийг неолитын үед хамаарна гэдэг. Чулуугаар тойруулсан, дотроо өрөө тасалгаатай  том дугуй байгууламж бол неолитын үеийн Бру-на-Бойн цогцолборын хамгийн гайхамшигтай дурсгал. Баруун европт байдаг неолитийн үеийн дурсгалуудтай олон зүйлээрээ тэстэй, нийтлэг.

22. Шотландын Мейсхау. МЭӨ 2800 оны үе.

Мейнленд арал дээрх энэ байгууламж нь мөн л неолитын үед хамаарах МЭӨ 2800 оны үед барьсан Оркнейн арал дээрх олон дурсгалын нэг нь. Дотроо хонгилтой, оршуулга бүхий байгууламж.

21. Уэльс арал дээрх Брин-Келли-Ди. МЭӨ 3000 оны үе.

“Гэгээн төгөл дэх гүвээ” нэртэй эртний энэ байгууламж Лландданиэл тосгонд байдаг. Чулуугаар тойруулж хүрээлэн шороогоор бүрсэн бунхан маягийн энэ байгууламжийг неолитын үеийн дурсгал гэдэг. Харамсалтай нь 1699 оны үед олж илрүүлэн тоносон гэдэг.

20. Оросын умард Кавказын урц. МЭӨ 25000-10000 оны үе.

Умард Кавказад Абхазид байдаг энэ чулуун байгууламж асар том чулуудаар өрж байгуулсан, уран барилгын гайхамшигт бүтээл. Ер ийм урц, сууц Кавказын уулст олон байдаг. Хавтгай чулуудыг тэгш өнцөг гарган өрж, заримыг нь бүр тайрч танаж тааруулсан байдгаараа гайхалтай.

19. Шотландын Калланиш. МЭӨ 2900-2600 оны үе

Льюис арлын баруун эрэгт Калланаш тосгоноос холгүй орших  энэ чулуунууд Стоухенжтэй төстэй. Тойрог хэлбэрээр босгож байрлуулсан 13 чулууны диаметр нь яг 13 метр.

18.Уилтшер гүнлэг дэх Силбери-Хилл. МЭӨ 2490-2340 оны үе.

Английн Уилтшер гүнлэгийн нутагт Эйвберитэй зэрэгцээд орших эртний энэ дурсгал Стоухенжийн нэг хэсэг байж болох. Хэмжээгээрээ египетийн бага Гизийн цац суваргатай ижил, өндөр нь 40 метр, үндсэндээ шохойгоор бүтээсэн байдаг.

17. Францын Карнакын чулуунууд. МЭӨ 4500-3300 оны үе


Карнак хотын дэргэд эгц дээш нь босгож байрлуулсан 3000 гаруй энэ чулуунуудыг зарим археологич цаг тооллын юм уу, одон орны зориулалттай бүтээсэн гэж үздэг. Манай гариг дээрх босгож байршуулсан хамгийн олон чулуутай байгууламж.

16. Асуаны дуусаагүй засмал чулуу. МЭӨ 1550-1292 оны үе.

Египетийн Асуан хот дахь дуусгаж амжаагүй энэ засмал чулуу 42 метр өндөр. Асар том энэ чулууг засч өнгөлөн  гүйцээсэн бол өнөөгийнхөөр 10 давхар барилгатай тэнцэхээр байж.

15. Испанийн Куэва-де-Менгагийн цогцолбор. МЭӨ 3790-3730 оны үе

Неолитийн үеийн дурсгалаас Европт хамгийн томд орох байгууламж гэдгээрээ алдартай. Гурван шоо хэлбэрийн багана дээр байрлуулсан таван чулуун хавтан дээвэр бүхий оромж. Чулуугаар л хийснээс биш өнөөгийн барилга барих зарчмаар байгуулсан объект.

14. Мальтийн Гозо арал дээрх Жгантия. МЭӨ 3600-2500 оны үе


Энэ бол хүн төрөлхтний түүхэнд Гёбекли-Тепегийн дараа олдсон эртний хоёр дахь байгууламж. Мальтын арал дээрх уугуул иргэд төмөр багаж хэрэглэж эхлэхээс өмнө бүтээсэн гэж үздэг хоёр ч сүмээс бүрдэх цогцолбор.

13. Мексикийн Ольмекуудын толгой. МЭӨ 1500-1000 он

Тус бүрдээ 6-50 тонн жинтэй 17 ширхэг энэ толгойнуудыг МЭӨ 1500-1000 оны үед бүтээсэн гэж үздэг. Толгой бүр өөр өөрийн өвөрмөц малгайтай байгаагаас үзэхэд Ольмекуудын хүчирхэг эзэн хаадыг дүрсэлсэн гэж үздэг. Эртний африкийн соёл иргэншлийн гэрч гэдэг.

12.Японы “Ёнагунийн баримал” МЭӨ 1000-1 он

Хурц ирмэгтэй тэгш өнцөгт хэлбэртэй, Йонагуни арлын орчим усан доор байдаг  энэ байгууламжийг 1989 онд олж илрүүлсэн. Үүнийг бас байгалийн өөрийн нь бүтээл гэж үздэг судлаач бий. Нөгөө хэсэг нь хүний гараар бүтсэн уран барилга гэдэг.

11.Туркийн Гёбекли-Тепе. МЭӨ 10000-9000 оны үе


Бидэнд олдоод байгаагаар манай гариг дээр хүний гараар бүтсэн шашны хамгийн эртний дурсгал гэдэг. Чулуун баганууд дээрээ төрөл бүрийн амьтан  дүрсэлсэн тус бүрдээ 20 тонн орчим жин дарах энэ байгууламжийг хүмүүс хөдөө аж ахуй, эрхлэхээс ч өмнө бичиг үсэггүй байж зөвхөн ан агнадаг чулуун зэвсгийн үед  байгуулсан гэдэг.

10.Английн Момбери-Рингс. МЭӨ 2400 оны үе

Английн Дорчестер хотоос өмнө зүгт орших энэ байгууламжийн диаметр нь 85 метр. Нэг талаасаа орох хаалгатай мэт энэ байгууламжийн гүн нь 10 метр. Мөн л неолитын үеийн дурсгал гэдэг.

9. Мальтын Таршиены сүмийн цогцолбор. МЭӨ 3100 оны үе.

Чулуугаар барьсан энэ байгууламж Мальтад байдаг дурсгалуудаас хамгийн тансаг нь. Чулуунууд дээр нь гэрийн тэжээмэл амьтад, төрөл бүрийн зураг сийлсэн байдаг.

8.Английн Китс-Коути. МЭӨ 10200-8800 оны үе


Китс-Коутын байшин нь Медуэй голын ойролцоо Блу-Белл толгод дээр Эйлсфорд тосгоноос холгүй байдаг мөн л неолитын үеийн дурсгал.

7.Сардинийн Нураг. МЭӨ 1900-730 оны үе


Сардинийн Изили хамтралын нутагт байдаг чулуугаар өрсөн бунхан хэлбэрийн энэ байгууламжийг Майорки, Меноркийн адил дурсгал гэж судлаачид өгүүлдэг.

6.Шотландын Пиктүүдийн байшин. МЭӨ 6820-6660 оны үе

Оркнейн арал дээрх Пироволл тосгон дахь Пиктүдийн байшин нь Шотландын эртний сууцуудын нэг гэдэг. Газар доор чулуугаар өрсөн өрөө тасалгаатай өвөрмөц байгууламж.

5.Францын Каирн Гаврини. МЭӨ 3500 оны үе

Аварга том чулуугаар барьсан энэ сууцыг неолитын үеийн уран барилгын гайхамшигт дурсгал. Европт байдаг энэ үеийн дурсгалуудаас хамгийн том нь.

4.Шотландын Бродгарын тойрог. МЭӨ 2500-2000 оны үе

Бродгарын тойрог мөн л Оркнейн арал дээр Лох-Оф-Стеннес болон Лох-оф-Харрей нуурын дунд оршино. Энэ бол Их британийн нутагт байдаг ийм дурсгалын хамгийн хойд талынх нь.

3.Английн Серн-Эббасын аварга хүн. МЭӨ 4000-2000 оны үе

Английн Уэст-Кантри мужид Серн-Эббас тосгоны дэргэд байх бороохой барьсан энэ аварга хүний дүрсийг шохойн чулуугаар урласан байдаг.

2. Миссисипи дэх Кахоки Курган. МЭӨ 1500 оны үе

Миссисипи голын ойролцоох энэ байгууламжийг МЭӨ 1400-600 оны хооронд байгуулсан гэдэг. Хүний гараар эрт цагт бүтээсэн уран барилгын гайхамшигт дурсгал.

1.    Стеннесийн аварга чулуунууд. МЭӨ 3000 оны үе.

Шотландын Мейнлендын арал дээрх энэ байгууламж мөн л неолитын үеийн дурсгал. Үүнийг “Оркнейн арал дээрх неолитын хөшөө дурсгал” нэрийн дор Бүх дэлхийн өвд бүртгэж авсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан