Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ

Өмнөд Солонгосын тагнуулын ажилтнууд эд мөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн тухай мэдээ ихэд дуулиан тарьж байна. Үндэсний тагнуулын албаны гурван нууц ажилтныг Хятадын хил давсан тухай мэдүүлгийг хуурамчаар үйлдэх зэргээр ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаад байгаа юм. Баримт хуурамчаар үйлдсэн тагнуулууд 2004 онд Хойдоос зугатан Өмнөдөд орж ирсэн хүнд тагнуул хийсэн гэсэн ял тулгасан юм.
Үүнтэй холбоотойгоор  Ерөнхийлөгч Пак Гён Хи Үндэсний тагнуулын албандаа өөрчлөлт хийхээр болсон тухайгаа мэдэгдэв. Тагнуулын албаны дэд Ерөнхийлөгч үүнээс болж ард түмнээсээ уучлал гуйлаа. Тус байгууллагын өөр нэг өндөр албан тушаалтан өөрийн хүсэлтээр огцров.

0 Сэтгэгдэл
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан