Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурын жишээг дагана

Казахстаны Авлигатай тэмцэх газар Сингапурын жишээгээр Авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулах санал гарган батлуулахаар ажиллаж байгаа аж. Эл өөрчлөлтийг баталбал Казахстанд авлигын үйлдлийн талаар мэдэж байсан ч хууль сахиулах байгууллагуудад мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцох аж. Казахстаны хуульд одоо үйлчилж байгаа үйлдсэн эсвэл үйлдэхээр зэхэж буй гэмт хэргийн талаар мэдээлээгүй гэсэн зүйл ангийн дагуу ногдуулдаг шийтгэл хэт зөөлнөөс бодит нөлөө үзүүлж чадахгүй байсан гэж үзэн тусгайлан авлигын хэргийг зааж өгөх заалт оруулсан байна. Казахстаны Авлигын эсрэг хуульд авлигын гэмт хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд урамшуулал өгдөг заалттай.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан