Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна


Умард Солонгос өнөөдөр үндэсний их баяр аугаа их удирдагч, БАНАСАУ-г үндэслэн байгуулагч  Ким Ир Сенийхээ төрсний 102 жилийн ойг тэмдэглэж байна. Их удирдагчийн ач хүү, өнөөгийн удирдагч Ким Чен Ун шөнө дунд өнгөрмөгц нийслэлийн Нарны ордон дахь өвөг эцэг Ким Ир Сений бунханд очиж дурсгалыг нь хүндэтгэсэн байна.

Их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг Умард Солонгост жил бүр “Нарны баяр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Солонгосчууд удирдагч Ким Ир Сенийхээ хөшөө дурсгалд цэцэг өргөж “Дөрөвдүгээр сарын хавар” хөгжмийн наадам зохиодог. Нийслэл Пеньянаас холгүй хөдөөгийн нэгэн багшийн гэр бүлд 102 жилийн өмнө төрсөн энэ хүнийг өнөөдөр БНАСАУ-д “Аугаа их удирдагч, нөхөр Ким Ир Сен” гэж албан ёсоор нэрийддэг. Ким Ир Сен 1972 онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч болж солонгосын бие даан хөгжих үндсийн үндэс хэмээх чучхегийн онолыг үндэслэсэн гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан