Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Еврейчүүдийн төвд буудалцаан болжээ

Америкийн Канзас мужид еврейчүүдийн төвд гурван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Улаанбаатарын цагаар өчигдөр үүрээр Канзас-Ситийн дагуул хот Оверлэнд парк дахь еврейчүүдийн төвд буудалцаан болж гурван хүн амь үрэгдсэн тухай “Ройтер” агентлаг мэдээлэва. Буудалцсан этгээд нацист уриа хашхирч байсан аж. Цагдаа нар хэргийн газрыг бүслэн хаагаад мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой ийм хэрэг Америкт таван жилийн өмнө гарч байсан юм. 2009 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, еврейчүүдийг үзэн ядах үзлээрээ алдартай Жеймс фон Браун гэгч нь Вашингтон хот дахь Холокостын музейд буудалцаан гаргаж байсан юм. Энэ хэргийн улмаас музейн хамгаалагч шархдан, удалгүйгээр эмнэлэгт өөд болсон. Хэргийн эзэн мөн адил шархадсан ч амьд үлдэж жил гаруйн дараа 88 насандаа шоронгийн эмнэлэгт өөд болсон байдаг.
Гитлерийг төрийн эрх барьж байх үед еврей үндэстнүүдийг хоморголон устгасан  үзэгдлийг Холокост гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр зургаан сая орчим еврей хүн хороогдсон гэж үздэг. Гэвч зарим улстөрч, хувь хүн ийм үзэгдэл огт байгаагүй гэж нотолдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан