Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлерийг шүтэгч гурван еврейгийн аминд хүрлээ


АНУ-ын Канзас хотод Гитлерийн дэглэмийг дэмжигч 70 настай эрэгтэй  гал нээж, гурван хүний аминд хүрчээ. Гэмт хэрэгтэн Еврейн нийгэмлэг байдаг хотхонд халдаж, хоёр өөр газар гал нээсэн бөгөөд гурван хүн суманд өртөж амиа алдсаны дотор 14 настай хүү байжээ.
Еврейчүүдийг чиглэсэн энэ халдлага тус үндэстний уламжлалт баяр болохоос нэг хоногийн өмнө гарлаа. Гэмт хэрэгтнийг цагдаагийнхан баривчлах үед тэрээр маш тайван байдалтай, бүр инээж, “Heil Hitler” хэмээн  хашхирч байжээ.  Тэрээр баривчлагдах үед хоёр, гурван ч төрлийн буу авч явсан байна.
Еврейчүүд олноороо оршин суудаг дүүрэгт ийм гэмт хэрэг гарсанд Ерөнхийлөгч Б.Обама эмгэнэл илэрхийлжээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан