Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Украин дахь үймээн самууныг Янукович санхүүжүүлж байна гэв
Киевийн эрх баригчид Украины зүүн нутаг, Донецк, Харьков, Луганскт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдлыг унагаагдаж одоо Орост орогнож байгаа ерөнхийлөгч асан Виктор Янукович санхүүжүүлж байна гэж буруутгалаа. “Энэ бүхнийг Янукович, түүний Москвад байгаа хүрээллийнхэн өөрсдийн удирдлагад байдаг бүтэц, төлөөний хүмүүсээр дамжуулан санхүүжүүлж байгаа гэсэн баттай баримт мэдээлэл бидэнд байна” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Пашинский хэлсэн байна. Үүний өмнө Украины ерөнхий сайдын орлогч Виталий Ярема “Янукович өөрийн хамтрагчидтайгаа хамт Украины нутгаас зугтаахдаа өнөөдөр украины ард түмний дунд эсэргүүцлийн уур амьсгал бий болгож өдөөн турхирахад хэрэглэж байгаа их хэмжээний мөнгө авч гарсан гэдэг нь тагнуулын болон гүйцэтгэх ажлын шугамаар ил болсон” гэж мэдэгдсэн юм.
Харьков, Донецк, Луганскт сүүлийн хоёр сард гэхэд л 320 орчим ийм эсэргүүцлийн хөдөлгөөн сүйтгэх ажиллагаанд ойролцоогоор 242 мянган хүн оролцсон. Энэ хүн бүрт Янукович өдрийн 100 доллар төлж байна гэж Ярема тодруулж хэлсэн байна.
Пашинский үүний зэрэгцээ Харьковт журам сахиулах ажиллагаанд “Барууны бүлэглэл”-ийн дайчид, хувцасаа сольж өмссөн америкийн тусгай албаныхан оролцож байгаа гэсэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг няцаажээ.

0 Сэтгэгдэл