Америкийн Пенсильвани мужийн Питтсбургийн захын дүүргийн дунд сургуульд хоолны хутгаар зэвсэглэсэн сурагч бусад руу дайрч 21 сурагч, сургуулийн хамгаалагчийг хутгалан шархдуулсан эмгэнэлт хэрэг гарчээ. Шархадсан хүүхдүүдийн тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Шархадсан хүүхдүүдийн тоо үүнээс олон байж болзошгүй байсан ч сургуулийн хичээлийн эрхлэгч хэрэгтнийг дарж унаган аюулгүй болгож амжжээ.
Хэргийн эзэн нь тус сургуулийн сурагч 16 настай Алекс Райбал гэгч байв. Түүнд сургууль руу зэвсэг авч орсон, хүний амь насанд халдсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна. Цагдаа нар сурагчийг ийм аймшигтай хэрэг хийхэд түлхсэн сэдлийг тогтоохоор ажиллаж байгаа. Харин түүнтэй хамт сурч байсан хүүхдүүд түүнийг дуу цөөнтэй, томоотой, бусадтайгаа нийлдэггүй байсан гэж тодорхойлжээ.