Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан тушаалтнуудад авлига өгсөн компани торгууль төлнө

“Hewlett-Packard” компани хилийн чанадад үйл ажиллагаа явуулахдаа Орос, Польш, Мексикийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт бу­руудан АНУ-ын Засгийн газарт 108 сая ам.долларын торгууль төлөх болсон тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.
“Hewlett-Packard” компанийн Орос дахь салбар нь Холбооны про­куро­рын газар компьютер хэрэгсэл нийлүүлэх гэрээ авахын тулд хариуц­сан ажилтнуудад нь нийт хоёр сая ам.долларын хахууль өгснийг Америкийн Засгийн газар тогтоосон аж.
Мексик дахь салбар нь Төрийн мэдлийн газрын тосны компанид программ хангамж нийлүүлэх гэрээ авахын тулд албан тушаалтанд нь сая ам.доллар өгсөн байна.
Польш дахь салбар нь Үндэсний цагдаагийн удирдах газрын компьютер нийлүүлэх гэрээг авахын тулд албан тушаалтанд 600 мянган ам.долларын хахууль өгчээ.
Эдгээр хэрэг дээр Америкийн хууль сахиулах байгууллагууд “Hewlett-Packard” компаниас хахууль өгсөн ажилтан ба тухайн улсыг төлөөлж байгаад хахууль авсан албан тушаалтнуудын нэрийг баримттайгаар тогтоосон аж.
Гэхдээ “Hewlett-Packard” компанийн удирдлага нь энэ бүх хэргийг үйлдсэн хүмүүс нь өдгөө тус компанид нэгэнт ажиллахаа больсон гэж мэдэгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан