Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд Оросыг буруутгав

Америкийн Холбооны мөрдөх товчоо Бостоны марафон гүйлтийн үеэр гарсан алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломж өгөөгүй гэж Оросын нууц албыг буруутгасан байна. Мөрдөх товчооны Ерөнхий мөрдөгчийн хийсэн илтгэлд 2011 онд Оросын Холбооны Аюулгүй байдлын алба АНУ-ын нутагт амьдарч байгаа Тамерлан Царнаев гэгч нь лалын хэт явцуу үзэлтнүүдийг дэмжигч болж, Орост үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүдтэй холбоо тогтоохыг оролдсон тухай мэдээг үнэхээр өгсөн гэдгийг онцолж. Гэхдээ Америкийн Мөрдөх товчоо нь мэдээллийн дагуу шалгалт явуулаад Царнаев нь АНУ-д гэхээс илүүтэйгээр Орост аюултай гэсэн дүгнэлтэд хүрээд цаашид хяналт тавихаа зогсоохтой зэрэгцэн нэмэлт мэдээлэл явуулах хүсэлтийг Орос руу явуулжээ. Гэтэл оросууд хоёр жилийн хойно Бостоны алан хядах ажиллагаа болж өнгөрсний дараа л нэмэлт мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.
Иймд хэрэв Орос нь Царнаевын талаарх нэмэлт мэдээллийг цаг тухайд нь Мөрдөх товчоонд өгсөн бол америкчууд хяналтаа таслалгүй үргэлжлүүлсээр алан хядах ажиллагаа гарахаас сэргийлэх боломжтой байсан гэж үзсэн байна.
Тодруулахад, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд Бостон хотноо жил болгон явагддаг марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт болж гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархадсан. Алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэж Чечень гаралтай ах дүү Тамерлан ба Жохар Царнаевийг сэжиглэн баривчилсан юм. Баривчлах явцад ах Тамерлан нь цагдаатай буудалцан алагдаж, дүү нь оргосон ч тав хоногийн дараа баригдсан. Одоогоор Жохар Царнаевт 30 зүйл ангиар ял тулгаад байгаа ч тэрээр өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдэгдсэн хэвээр байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан