Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
ЗХУ-ыг тараасан гэж Горбачевыг шүүхэд дуудах уу
ОХУ-ын парламентын дллд танхимын гишүүн, “Нэгдмэл орос” намын Евгений Федоров, Коммунист намын хоёр гишүүн, либерал ардчилсан намын Михаил Дегтярев нар Оросын ерөнхий прокурорын нэр дээр Зөвлөлт Холбоот улс задарсан үеийг шалгуулахаар шаардлага санал асуулга өгөхөөр бэлтгэжээ. Тэдний үзэж байгаагаар бол тухайн үед зөвлөлтийн иргэд нэгдсэн нэг улсаа авч үлдэх сонирхолтой байсаар байхад зөвлөлтийн удирдагчид хууль бус үйлдэл хийж улс орныг задрахад хүргэсэн гэнэ.
Прокурорын шалгалт хийх саналдаа тэд удирдах хүмүүс ялангуяа зөвлөлтийн сүүлийн удирдагч Михаил Горбачевт эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэснийг “Известия” сонин бичжээ.
Энд 1991 оны арваннэгдүгээр сарын 4 –нд ЗХУ-ын ерөнхий прокурорын газар ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачевт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч маргааш нь энэ тогтоолоо өөрчилсөн байдаг гэдгийг дурдсан байна.
Депутат Федоровын үзэж байгаагаар бол ЗХУ задарсан тухай асуудал сүүлийн 23 жилийн туршид хамгийн чухал, эмзэг сэдэв байсан, харин одоо украины хэрэг явдлаас үзэхэд сэргээн ярих цаг болсон гэнэ.
“Өнөөгийн өндөрлөгөөс 1991 оны үйл явдалд хуульзүйн задлан шинжилгээ зайлшгүй хийх ёстой. Бүх нийтийн санал асуулгыг хуурамчаар үйлдэж, төрийн байгууллагуудыг устгасан баримтууд ч байдаг. Энэ бүхнийг шалгаснаар тухайн үеийн үйл явдлыг бидэнд ойлгуулж улмаар хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд түлхэц өгнө. Горбачев хэн бэ, магадгүй мөрдөн байцаах явцад тэр АНУ-ын тагнуул байгаад улс орноо тараасан буруутай болох нь нотлогдох ч юм бил үү” гэж тэр хэлсэн байна. Тэд Горбачевыг Үндсэн хуульд байхгүй ЗХУ-ын Төрийн зөвлөл байгуулсныг буруутгасан байна. Чухамдаа энэ зөвлөл нь Балти орчмын гурван орныг тусгаар тогтнох тухай тогтоол гаргасан байдаг юм байна.
Ийм баримт бүхий гэмт хэргийн үйлдэл нь байсаар байхад Горбачев өнөө болтол эрүүгийн хэргээс зайлсхийж яваа гэжээ.
Харин Горбачев энэ бүхнийг ямар ч үндэслэлгүй, хэдэн депутат хувийн пиар хийх гэсэн оролдлого гэсэн байна. “Би хэнд саад болоод байгаа юм бол. Сүүлийн 20 хоногт намайг үхсэн гэсэн мэдээлэл хэд хэд гарлаа. Энэ хүмүүст хүн чанар гэж байна уу” гэж Горбачев тэмдэглэжээ.
odoo tegeed mongol ardcilsan oron bolsond bas hen neg ni buruutai boloh uu
tiim
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Orosiin faschistuud ih turemgiillinhee omnoh beltgelee bazaaj baina. Kazakh armenuud ali hediin agshaad ehelsen.
АНУ-ын ТТГ тэргүүтэй барууны орнуудын тусгай албадын оролцоо удирдлагатайгаар Ельцин, Горбачёв зориуд хийсэн ажил гэдэг нь жил ирэх тутам улам баримттай болж буй. Иймд амьд байгааг нь шүүх хэрэгтэй
ОХУ-ын парламентын дллд танхимын гишүүн, “Нэгдмэл орос” намын Евгений Федоров, Коммунист намын хоёр гишүүн, либерал ардчилсан намын Михаил Дегтярев нар Оросын ерөнхий прокурорын нэр дээр Зөвлөлт Холбоот улс задарсан үеийг шалгуулахаар шаардлага санал асуулга өгөхөөр бэлтгэжээ. Тэдний үзэж байгаагаар бол тухайн үед зөвлөлтийн иргэд нэгдсэн нэг улсаа авч үлдэх сонирхолтой байсаар байхад зөвлөлтийн удирдагчид хууль бус үйлдэл хийж улс орныг задрахад хүргэсэн гэнэ.
Прокурорын шалгалт хийх саналдаа тэд удирдах хүмүүс ялангуяа зөвлөлтийн сүүлийн удирдагч Михаил Горбачевт эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэснийг “Известия” сонин бичжээ.
Энд 1991 оны арваннэгдүгээр сарын 4 –нд ЗХУ-ын ерөнхий прокурорын газар ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачевт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч маргааш нь энэ тогтоолоо өөрчилсөн байдаг гэдгийг дурдсан байна.
Депутат Федоровын үзэж байгаагаар бол ЗХУ задарсан тухай асуудал сүүлийн 23 жилийн туршид хамгийн чухал, эмзэг сэдэв байсан, харин одоо украины хэрэг явдлаас үзэхэд сэргээн ярих цаг болсон гэнэ.
“Өнөөгийн өндөрлөгөөс 1991 оны үйл явдалд хуульзүйн задлан шинжилгээ зайлшгүй хийх ёстой. Бүх нийтийн санал асуулгыг хуурамчаар үйлдэж, төрийн байгууллагуудыг устгасан баримтууд ч байдаг. Энэ бүхнийг шалгаснаар тухайн үеийн үйл явдлыг бидэнд ойлгуулж улмаар хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд түлхэц өгнө. Горбачев хэн бэ, магадгүй мөрдөн байцаах явцад тэр АНУ-ын тагнуул байгаад улс орноо тараасан буруутай болох нь нотлогдох ч юм бил үү” гэж тэр хэлсэн байна. Тэд Горбачевыг Үндсэн хуульд байхгүй ЗХУ-ын Төрийн зөвлөл байгуулсныг буруутгасан байна. Чухамдаа энэ зөвлөл нь Балти орчмын гурван орныг тусгаар тогтнох тухай тогтоол гаргасан байдаг юм байна.
Ийм баримт бүхий гэмт хэргийн үйлдэл нь байсаар байхад Горбачев өнөө болтол эрүүгийн хэргээс зайлсхийж яваа гэжээ.
Харин Горбачев энэ бүхнийг ямар ч үндэслэлгүй, хэдэн депутат хувийн пиар хийх гэсэн оролдлого гэсэн байна. “Би хэнд саад болоод байгаа юм бол. Сүүлийн 20 хоногт намайг үхсэн гэсэн мэдээлэл хэд хэд гарлаа. Энэ хүмүүст хүн чанар гэж байна уу” гэж Горбачев тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
2014.04.12
2014.04.11
2014.04.11
2014.04.11
2014.04.11