Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтны ATM

Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө Абу Дабигийн “Эмират Палас” зочид буудалд анх тавихад нь дэлхий нийтээр сонирхож байсан алтны АТМ-ыг өнөөдөр Хятад, Швейцари, Герман гээд олон улсад ашигладаг болжээ. Германы TG Gold-Super-Markt компанийн гаргасан энэ АТМ 24 каратын алтыг 1,5,  10 граммын хэмжээтэйгээр олгодог юм. Ингэхдээ АТМ дотор компьютерийн тусламжтайгаар яг тухайн өдрийн биржийн ханшаар нэг унци алтны үнийг тооцдог байна. Алтаар жинхэнэ бялхдаг Арабын орнуудад өргөн ашиглаж буй алтны АТМ яг л мөнгөний АТМ шиг энгийн, ойлгомжтой заавартай, бэлэн мөнгө болон картаар гүйлгээ хийдэг аж. Уг АТМ-ээр дамжуулан мөнгө угаахаас сэргийлэх үүднээс 24 цагийн дотор гурван удаа л гүйлгээ хийхийг зөвшөөрдөг бөгөөд энэ тохиолдолд дараагийн 48 цаг алт авах эрхгүй байхаар тохируулсан байна. Мөн 1000 еврогоос дээш мөнгөөр алт авахыг хүсвэл хувийн мэдээллээ заавал оруулж, шалгуулах ёстой гэнэ.
АТМ бяцхан алтан гулдмай гаргаад зогсохгүй дээр нь янз бүрийн бэлгэдэл логотой бэлэгний хайрцгийг нь ч давхар санал болгодог учраас Абу Дабид ирсэн жуулчид дурсгал болгон авах боломжтой юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан