Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна

Хятадын Шанхай хотноо дэлхийн Салхины эрчим хүчний 13 дахь удаагийн хурал эхэлжээ. лхин цахилгаан үүсгүүр болон салхинаас эрчим хүч гарган авахтай холбоотой бүх л төрлийн техник технологичийг үйлдвэрлэгчид оролцдог том хурал Хятадад хоёр дахь удаагаа зохиогдож байна.
Дэлхийн салхины эрчим хүчний ассоциац буюу “WWEA”-ийн тэргүүн Стефан Сэнгер хурлыг нээж хэлсэн үгэндээ салхины эрчим хүчний салбарт манай урд хөрш асар ахицтай байгааг онцолжээ. Ердөө 10 жилийн тэртээ Хятад салхинаас эрчим хүч гарган авах тал дээр гадаадын технологиос ихээхэн хамааралтай байж, бие даан ердөө нэг мегаваттаас ихгүй хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэдэг байсан бол одоо 10 мегаваттын цахилгаан үүсгүүр биеэ даан үйлдвэрлэж байгааг онцлов. Мөн өнгөрсөн жилээс салхины цахилгаан үүсгүүрүүдийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх болсныг тэмдэглэлээ. 2013 оны байдлаар Хятадад салхин цахилгаан үүсгүүрүүд нь 134,9 тэрбум киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан