Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкчууд Кубад хувьсгал хийх гээд бүтэлгүйтжээ

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID” байгууллагаас ивээн тэтгэсэн “Куба твиттер” нэртэй төсөл нь бүтэлгүйтсэн тухай Кубын “Juventud Rebelde” сонин мэдээлсэн байна. Төсөл нь Кубад ээлжит удаагийн өнгийн хувьсгал зохион байгуулах зорилготой байжээ. “Кубын твиттер” гэж нэрлэгдсэн “ZunZuneo” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Кубын эрх баригчдыг гар утасны “SMS” –ийн төлбөр авах боломжгүй болгох гол зорилготой байв. Кубын Засгийн газар АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас санхүүгийн тунд хүнд байдалд байгаа бөгөөд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр болгоныг, түүний дотор ”SMS”-ийн төлбөр хэлбэрээр мөнгө цуглуулахыг чухалчилж байгаа юм. Улмаар Кубын Засгийн газрын эсрэг агуулга бүхий “SMS” тогтмол хүлээн авдаг тусгай сүлжээ бий болгох зорилготой байж.
Гэвч хөтөлбөрийн хугацаа дуусч “USAID” санхүүжилтээ зогсоосноор “Куба твиттер” дампуурчээ. Гэсэн хэдий ч Америк нь Кубын эрх баригчдын үзэл суртлыг дарах, тэдний эсрэг бослого гаргах сөрөг хүчнийг бэлдэх хөтөлбөрөөс татгалзаагүй бололтой. “Conmotion” нэртэй шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төслийн дагуу Кубын компьютерийн мэргэжилтнүүдэд утасгүй холбогдох сүлжээ байгуулахад шаардлагатай сэлбэгийг инженерүүдэд АНУ-аас нууцаар олноор авч өгөх ёстой. Төсөл бодитоор хэрэгжвэл Кубын сөрөг хүчний төлөөлөгчид хоорондоо хориотой хөгжим, кино чөлөөтэй солилцдог болох аж. Энэ зорилгоор “USAID” байгууллагаас 4,3 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа. Кубын сонины мэдээлж байгаагаар ийм тусгай сүлжээ бий болгох замаар төрийн эргэлт хийх технологийг АНУ-ын тусгай албад Ливи, Сири, Египет, Украйн, Венесуэль, Марокко зэрэг оронд амжилттай туршиж байжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан