Филиппиний цагдаа нар Итали улсаас Туркменид суугаа Элчин сайд Даниэль Бозиог насанд хүрээгүйчүүдийн эрхийг зөрчсөн хэрэг тулган баривчилсан тухай “Ройтер” агентлаг мэдээлжээ. Филиппинд амралтаа өнгөрүүлж байсан улстөрчийг цагдаа нар хэдэн өдрийн турш мөрдөж байгаад үйлдэл дээр нь баривчилсан байна. Түүнийг баривчлах үед 9-12 насны орон гэргүй гурван тэнэмэл хүүхдийн хамт явж байжээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд Италийн Элчин сайдын биеэ авч яваа байдлыг сэжигтэй гэж үзэн хувиар мөрдлөг явуулж байгаад Филиппиний цагдаа нарт мэдэгдсэний дараа ийнхүү баривчилгаа хийсэн байна. Филиппин, Тайланд гэх мэт улсад насанд хүрээгүйчүүдийн бэлгийн хүчирхийлэл хамгийн их газар авсан. Европ, Америкийн баян жуулчид насанд хүрээгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орохын тулд энэ хоёр улсыг зорих нь цөөнгүй байдаг аж.