Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ижил хүйстнүүдэд ял оноов

Египетийн шүүх дөрвөн эрэгтэйд ижил хүйстэнтэйгээ явалдсан гэсэн үндэслэлээр найман жилийн хорих ял шийтгэжээ. Ялыг Наср хотын шүүхээс сонсгосон аж. Эрчүүдийг нэгнийдээ цэнгүүн зохион, ижил хүйстэнтэйгээ явалдсан гэж үзэн цагдаа нар баривчилсан байна. Сэжигтнүүдийн  байсан байрнаас эмэгтэй хүний хувцас, будаг шунх олдсон гэж цагдаагийнхан мэдэгджээ.

Дөрвөн эрэгтэйн гурвыг тус бүр найман жилийн хорих ялаар, үлдсэн нэгийг нь хүнд хөдөлмөр эрхлүүлэн, гурван жил шоронд суулгахаар шийтгэсэн аж.
Тус улс 2011 онд ч 52 эрэгтэйг ижил хүйстэн гэж баривчилсан нь олон улсын анхаарал, хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртсөн билээ. Тэдний 23-т нь тав хүртэл жилийн ял оноож, бусдыг нь сулласан байна.
Египетийн хуульд “ижил хүйстэн” гэсэн тодорхой заалт байдаггүй тул ийм үйлдлийг “садар самуун” гэсэн ангилалд багтаан, ял шийтгэдэг юм.

0 Сэтгэгдэл
harinj gaigui bna,bur tsaats ugdug ul bn tegvel taarna.
Хамгийн их уншсан