Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грекийн сэтгүүлчид ажил хаяж ард түмэн нь мэдээлэлгүй өнжлөө

Өчигдөр өглөөнөөс Грекийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнууд бүх нийтээрээ ажил хаяснаас радио, телевизүүд шинэ мэдээлэл дамжуулахгүй зөвхөн олон ангит кино, баримтат кино үзүүлж өдрйиг өнгөрөөжээ.  Одоохондоо радио телевизийн мэдээллийн албаныхан 9-ний өглөө болтол бүтэн хоногоор ажил хаяж байгаа бол лхавга гарагт сониныхон ажилдаа гарахгүй гэнэ.
Сэтгүүлчид хамгийн гол нь хөдөлмөрийн гэрээг боловсронгуй болгох, хүмүүсийн ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлага тавьж байгаа юм. Үүний зэрэгцээ Хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг бөөнөөр нь халдгийг зогсоохыг удирдлагуудаасаа шаардаж байна. Ажил хаяхад Хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүхий л үйлдвэрчний холбоод нэгдэж сэтгүүлчдийн холбооны зохицуулах зөвлөл эрх баригчид сэтгүүлчдийг дундад зууны үеийн нөхцөлд ажиллуулж байна гэсэн байна. Гуравдугаар сарын 9-ний лхагва гарагт тус улсын хувийн болон улсын үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлүүд бас ажил хаяхаар төлөвлөөд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Manaixan ajil xayaxgyi ym baix daa. 1 udur ch gesen chix amar
Хамгийн их уншсан