Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Калифорнид 100 гаруй хүн баривчилжээ

АНУ-ын Калифорни муж улсад өнгөрсөн амралтын өдрөөр болсон “Deltopia” нэртэй гудамжны арга хэмжээний үеэр цугласан олны дунд үймээн зодоон гарч, цагдаагийн хүчээр байдлыг намжаасан байна. Оюутнуудын хаврыг угтсан арга хэмжээний үеэр үүссэн зодооны улмаас 44 хүн гэмтэж бэртэж, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Исла Виста хот дахь гудамжны шоунд 15 мянга гаруй хүн цугласан байжээ.

Гэрчүүдийн яриагаар Калифор­нийн их сургуулийн хууль сахиулахын ангийн нэг оюутан согтууруулах ундаагаар дүүргэсэн цүнхээр толгой руугаа цохиулснаас үүдэж хэрүүл, зодоон гарсан аж. Цагдаа нар хэргийн газарт очиход цугласан олон залуус лонх, чулуу, тоосго шидэлцэн танхайрч байжээ. Хууль сахиулахынхан үймээн, зо­доо­ныг зогсоохын тулд нулимс асга­руулагч ашиглан, залуусыг тараасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан