Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгос шинэ нэвтрүүлэг худалдаж авна


Хойд Солонгосын удирд­лага “ВВС” компаниас гурван нэвтрүүлэг худалдан авахаар болсон тухай “The Independent” сонин мэдээлж байна. Хойдууд машины тухай “Top Gear”, цаг хугацааны аяллыг харуулдаг “Доктор Хэн” ба хүүхдийн “Teletubbies” хөтөлбөрийг худалдан авах гэрээ байгуулсан аж. Зурагтын нэвтрүүлгийг худалдан авах саналыг өнгөрсөн жил Британийн тал гаргасан бөгөөд Английн Гадаад харилцааны сайд “Ийм хаалттай нийгэмд дэлхий дахинаа болж байгаа зүйлсийн талаарх ойлголтыг сайжруулах сайн арга” гэж мэдэгдэн дэмжсэний дараа ийнхүү тохиролцоонд хүрчээ.

Гэхдээ Хойд Солонгосын тал шууд сонгоод авчихсангүй шоу нэвтрүүлгийн агуулгыг олон сарын турш нарийн судалсан байна. БНАСАУ-ын Засгийн газрын комиссын төлөөлөгч “Манай удирдлага эдгээр нэвтрүүлэгт юун тухай өгүүлдэг, солонгосчуудад тохирох эсэх талаар сайн судалж үзсэн. Улс төрийн агуулгатай зүйл тохирхохгүй, шоу тохирно” гэж мэдэгджээ.
Нэвтрүүлгийг Хойд Солонгосын төв телевизээр явуулна. Одоохондоо Хойд Солонгостоо “Its So Funny” нэртэй шоу хамгийн алдартайд тооцогддог. Энэ шоуд цэргийн хувцас өмссөн жүжигчид улсынхаа удирдагчдын агуу, лут гэдгийг зүйл бүрээр онцолдог. Хойд Солонгос дэлхийн хамгийн хаалттай улс бөгөөд өөр улсын ямар ч нэвтрүүлэг үзэхийг хуулиар хориглодог гэнэ. Зөвхөн өнгөрсөн жилийн дотор гэхэд л гадаадын зурагтын нэвтрүүлэг үзэж байгаад баригдсан 80 хүнийг цаазаар авсныг Өмнөд Солонгосын сайтууд мэдээлж байна.

Өмнөд Солонгос, Өрнө­дийн зурагтын нэвтрүүлэг үзсэний төлөө цаазаар авдаг улсад Британийн төв телевизийн бүтээгдэхүүнийг худалдан авна гэдэг үнэхээр дуулиантай үйл явдал. Учир нь, тус улсын иргэд Хойд Солонгост зөвшөөрөгдөөгүй гадаадын нэвтрүүлэг бүү хэл өөр улсын мөнгөн тэмдэгтээр тооцоо хийгээд цаазаар авахуулдаг.
Цаазаар авах ялыг нь тойрсон дуулиан шуугиан ихээр дэгдээсэн Чан Сон Тэкийг гадаадын мөнгөөр наймаа хийсэн гэж буруутгаж байсан юм. Хойд Солонгост зурагтын нэвтрүүлэг гэлтгүй өөр улсад үйлдвэрлэгдсэн олон зүйл хориотой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан