Хятадын зарим хотод эцэг эх нь хүүхдээ албан ёсоор “хаяж” болох газар нээгдсэнээр олон зуун хүүхэд гэр бүлээсээ салж, асрамжийн газрын харьяанд очоод байна. Хүүхдээ хаяхыг хууль бус хэмээн үздэг тус улсын 10 мужийн 25 хотод эцэг эх нь өсгөхөөс татгалзсан хүүхдүүдийг хүлээн авах төв байгуулсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Гуанжоу мужид байгуулагдсан төвд гэхэд 262 хүүхдийг ээж аав нь авчирч өгчээ. Гэхдээ энэ нь асрамжийн төвд хүүхдээ өгдгөөс ялгаатай. Эцэг эхчүүд ихэвчлэн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл охин хүүхдээ амьдралын боломжгүйгээс өсгөж чадахгүй гэсэн үедээ энд авчирдаг аж. Ингэхдээ өөрсдийнхөө нүүр царай, нэр хаягийг нууцалж болох бөгөөд хүүхэд хүлээн авах төвд байх үүдний өрөөнд хүүхдээ оруулж тавиад, хонхыг нь дарчихаад гарч явдаг гэнэ. Эцэг эхийг нь гарч явсны дараа төвийн ажилтан ирж, хүүхдийг авдаг байна. Гэхдээ багахан хугацаанд хүүхэд хүлээн авах төвийн хүчин чадлаас хэтэртэл олон хүүхэд ирсэн учраас одоогоор нэмж хүүхэд авахгүй байгаа аж.
Хэдийгээр хүүхдээ хаяхыг хууль бус гэж үзэн, хатуу шийтгэдэг ч Хятадад жил бүр 10 мянган хүүхэд эцэг эхдээ хаягддаг гэсэн тоо бий.
Хүүхдээ орхих гэж буй эцэг эхчүүд салах ёс хийж байгаа нь