Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киевт буудалцаан боллоо

Украйнд төр эргүүлсэн “Майдан”-ыг зохион байгуу­лах гол хүч болж байсан хэт үндсэрхэг “Барууны сектор” намын идэвхтэн гишүүдийн зэвсгийг нэн даруй хураах шийдвэрийг тус улсын парламент гаргалаа. Ингэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.

Гуравдугаар сарын 28-нд “Барууны сектор”-ын идэвхтнүүд өөрийн толгой­логчдын нэг Саша Билыйг цагдаагийн тусгай хүчин устгасны дараа Пар­ламентын ордныг дайран эзлэх гэж оролдсон. Гуравдугаар сарын 31-нд энэ намын нэгэн идэвхтэн согтуу үедээ Украйны сайн дурын хамгаалах хүчний хүмүүс рүү гал нээж гурван хүнийг шархадуулсан. Буудалцаан болсны дараа цагдаа нар хэргийн эзнийг баривчилсан ч нам нэгтнүүд нь олноор хүч түрэн суллаж аваад зугатсан байна. Иймд Украйны шинэ эрх баригчид “Барууны сектор”-ын идэвхтнүүдийн зэвс­гийг хураагаагүй цагт Ерөнхийлөгчийн болон парла­ментын сонгуулийн тайван явуулах боломжгүй гэж үзсэн бололтой.

Энэ зуур Украйны Засгийн газар Олон улсын валютын сан, Европын холбоо, Америкаас мөнгөн тусламж ирэхийг хүлээлгүйгээр бие даан мөнгө олох овжин арга сэджээ. Тэд Америкаас тусламжаар ирсэн армийн хангалтын багц бэлэн хоолыг интернэтээр зарж эхлэв. Гуравдугаар сарын сүүлээр Киев Вашингтонд хандан сум, зэвсэг, тагнуул ба нууц холбоо барих сүүлийн үеийн төхөөрөмж, онгоцны түлш гэх мэт зүйлсээр туслахыг хүссэн юм. Гэвч Америкчууд иймэрхүү үхэл тарьж болзошгүй зүйлсээр туслах боломжгүй гээд татгалзсан.
Гэсэн хэдий ч Барак Обама нь Украйны Ерөнхий сайд Яценюктай Цагаан ордонд уулзах үеэрээ “Та нарт хүчирхэг дэмжлэг ирнэ гэдэгт итгэлтэй байж болно” гэсэн юм. Ингээд хүчирхэг тусламж болгож Америкийн армид хээрийн нөхцөлд цэргүүдэд өгдөг нэг удаагийн багц бэлэн хоол 300 мянгыг Украйн руу явуулахыг тушаасан аж.

Эдгээр 300 мянган багц бэлэн хоол нь 25 мянган хайрцаг болсон бөгөөд өнгөрсөн сарын 29-нд бүгдийг нь Украйнд хүргэжээ. Гэхдээ хоол байгаа ч мөнгө байхгүй хэвээр тул эдгээр багц хоолыг нэг бүрийг нь 109 гривнээр  үнэлэн зарж эхэлсэн байна. Авахыг хүссэн хүн “УНIМА” интернэт дэлгүүрт хандан зөвхөн “Приватбанк” банк руу мөнгөө гуйвуулсны дараагаар америк цэргийн хоолыг авах боломжтой. Дашрамд сонирхуулахад, энэ банк нь “Майдан”-ы гол санхүүжүүлэгч , одоо Днепропетровск мужийн амбан захирагч болсон олигархи Коломойскийн өмч ажээ.




0 Сэтгэгдэл
AMAERIKUUD BELEN HOOLOOR SHAGNAJEE HUURHII,TENEG HOHOOLUUD
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан