Гуравдугаар сарын 29-нд болсон сонгуулиар Бүгд найрамдах Словак улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бизнесмэн, буяны ажил эрхлэгч Андрей Киска төрийн тэргүүний алба хаших таван жилийн хугацаанд цалин авахаас татгалзаж байгаа мэдэгджээ. Словакийн хэвлэлүүдийн онцолж байгаагаар Кискагийн сонгуулийн кампанит ажилдаа зарцуусан мөнгөний хэмжээ нь Ерөнхийлөгчийн таван жилийн цалингаас хол давж гарсан.
Словакийн Ерөнхийлөгч сард 6600 еврогийн цалинтай бол Андрей Киска нь янз бүрийн сан, хөтөлбөрт хийсэн хөрөнгө оруулалтаасаа жилдээ 700 мянган еврогийн ашиг олдог.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг хашир улстөрчид “улс төрийн шинэков” гэж нэрлэдэг ч тэрээр хүмүүнлэг, буяны үйлсээрээ 2006 оноос хойш олны танил болсон нэгэн. Түүний байгуулсан “Сайн санаат чагаа тэнгэр” сан нь хорт хавдраар өвчилсөн 5000 гаруй хүүхдэд янз бүрийн хэлбэрээр буцалтгүй тусламж үзүүлсэн.
Болж өнгөрсөн сонгуулиар Киска 59,04 хувийн санал авч ялсан бөгөөд энэ нь түүний гол өрсөлдөгч Ерөнхий сайд Роберт Фицогийн авсан саналаас даруй 20 хувиар давсан үзүүлэлт юм.