Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг ам.долларын цалинтай М.Цукерберг 3,3 тэрбум ам.долларын ашиг олжээ

Facebook-ийг үндэслэгч, Марк Цукерберг компанийнхаа эзэмшдэг хувьцаанаас нэг жилийн дотор 3,3 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байна. “Facebook”-ийн 426,3 сая хувьцаа эзэмшдэг тэрээр хувьцааны ногдол ашиг хангалттай өндөр хүртдэг учраас үндсэн цалингаа нэг ам.доллараар тогтоосон юм. Гэхдээ “Facebook” компани түүний ажил албаны зардалд багагүй мөнгө зарцуулдаг бөгөөд 2012 онд  1,99 сая ам.доллар зарцуулж байсан бол өнгөрсөн жил 653 мянган ам.доллар гаргажээ.
АНУ-ын цахиурын хөндийн цөөнгүй компанийн боссууд үндсэн цалингаа нэг ам.доллараар тогтоож байсан удаатай. Тухайлбал, Apple компанийн захирал асан Стив Жобс, Google-ийн Ларри Пейж нар цалин авахаас татгалзаж байсан юм.  




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан