Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр Солонгос харилцан пуужингаар буудалцлаа

Шар тэнгист хээрийн сургууль хийж байгаа Умард Солонгосын цэргийнхэн пуужингаар буудсан нь Өмнөд Солонгосын хянадаг бүсэд унасан байна. Үүний хариуд ч Өмнөдийн эрх баригчид пуужингаар хариу буудах тушаал өгчээ.
Умардын талаас нийтдээ өглөөний 8,00 цагт долоон ч удаа буудсаны нэг сум нь Өмнөдийн арлын ойролцоо буужээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин  гаубицийн их буугаар хариу буудаж агаарт F-15 сөнөөгч нисэх онгоц хоёрыг хөөргөсөн байна. Мөн Умардын талтай хил залгаа бүс, арлуудад амьдардаг ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлжээ.
НҮБ-ын дэргэд суугаа БНАСАУ-ынтөлөөлөгчдийн тэргүүн Ли Дон Илийн хэлснээр бол Пеньян үнэхээр пуужингаар харвасан, энэ нь АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургууль хийж байгаад өгч байгаа хариу гэсэн байна. Үүнээс гадпна хэвлэлүүдэд Умард Солонгос цөмийн толгйотой пуужин ч харваж магадгүй гэсэн мэдээлэл гарч байна.
Хариуд нь Өмнөд Солонгосын тал БНАСАУ-ын энэ үйлдлийг зүгээр өнгөрүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм.
“Цөмийн шинэ туршилт хийх эсэх нь Умардын удирдагчдаас шууд шалтгаална, тэд хэрвээ үнэхээр имй шийдвэрт хүрвэл энэ нь улс орных нь цаашдын хувь заяаг тодорхойлох болно” гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Юн Бён Се хэлснийг хэвлэлүүд дамжуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан