Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикийн цагдаа нар 160 хүүхэд аварчээ

Америкийн хил давуулан хүний наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн эзгүй хээр хаяж үлдээсэн 160 хүүхдийг цагдаа нар аварсан тухай Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Сүүлийн долоо хоногийн турш гэмт этгээдүүд Америктай хил залгадаг Мексикийн хэд хэдэн мужид эзгүй газар хаяж үлдээсэн 1900 гаруй цагаачдын дотор ийм тооны эцэг эхгүй хүүхэд байсан байна. Үүнээс гадна эцэг, эхийн хамт Америк руу хууль бусаар нэвтрэх гэж явсан 200 гаруй хүүхэд байж.
Хил давах гээд бүтэлгүйтсэн хууль бус цагаачдын дийлэнх нь олон хоног хоол, ундгүй хэдэн арван км зам туулан явган явсаар ядаргаанд орсон, хөл нь янз бүрийн бэртэлтэй байсан аж.
Хууль бус цагаачдын дийлэнх нь Америкт орогнохын тулд Латин Америкийн бусад орнуудаас Мексикт ирсэн. Гэхдээ эдний дотор тэртээ хол Сомали, Сири гэх мэт Африкийн улсуудаас ирсэн хүн ч цөөнгүй байсан байна.
Ийм хууль бус цагаачид Америкийн хил давахын тулд хүний наймаачдад 10 мянгаас 40 мянга хүртэл ам.доллар төлдөг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан