Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мьянмарт хүн амын тооллого явагдаж байна


Мьянмар буюу Бирмд сүүлийн 30 жилд анх удаагаа хүн амын тооллого явуулж байна. Энэ ажиллагааг НҮБ-ын ивээл доор явуулж байгаа юм. Тооллогод оролцогчид нь яс үндэсээс эхлээд шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, орлогын хэмжэ эгэх мэт  40 гаруй асуултад хариулна.
Санал асуулга нь Мьянмарын буддистууд ба лалын шашинтнууд хоорондын ээлжит мөргөлдөөний үеэр болж байгаа тул нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Мьянмарын хүн амын олонх буддист шашинтнууд ба цөөнх болох лалын шашинт рохинья үндэстэний хооронд тогтмол цуст мөргөлдөөн гардаг. Тус улсын эрх баригчид рохинья нарыг бие даасан үндэстэн гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хөрш зэргэлдээ улсуудаас хууль бусаар хил даван орж ирсэн цагаачид гэж үздэг. Энэ удаад ч Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч рохиньячуудыг яс үндэс гэдэгт хэсэгт өөрсдийгөө “бенгаль” гэж бичихийг санал болгожээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан