Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
“ТОКИО-2024”-ГИЙН ИХ ДУУЛГА МОНГОЛЫН 20 ЖҮДОЧ ӨРСӨЛДӨНӨ
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана
Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам боллоо
Нийслэлийн хэмжээнд 5320 тн давс, 4846 тн бодисын үлдэгдэлтэй байна
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана
Янукович дахиад Украины ард түмэнд хандлаа
Украины ерөнхийлөгч байгаад эх орноо орхин зугтааж, ОХУ-д хоргодож байгаа Виктор Янукович гуравдугаар сарын 28-нд оросын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн хурал хийж улсынхаа бүх бүс нутгийн статусыг тодорхойлох бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалсан байна. “Би ерөнхийлөгчийн хувьд украины эрүүл ухаантай иргэн бүрийг өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүст ашиглуулахгүй байхыг уриалж байна. Украины бүх бүс мужуудын статусыг тодорхойлох бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардах хэрэгтэй” гэж Януковичийн эх орныхоо иргэдэд хандсан уриалгад дурдсан байна гэж ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа.
Тэрээр “Сүүлийн саруудад Украинд юу болоод, юу болж байна вэ” гэж асуугаад “Барууны орнуудын бүрэн дэмжлэгтэй сөрөг хүчнийхэн, зэвсэглэсэн террористуудын зэвсэгт төрийн эргэлт боллоо” гэжээ. Тэр Украины зүүн өмнөд нутгуудад өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн нь төрийн энэ зэвсэгт эргэлтийг хүн ам хамгийн их шигүү суурьшсан, аж үйлдвэрийн бүс нутаг дэмжихгүй байгаагийн илэрхийлэл” гэсэн байна. “Өөрсдийгөө өргөмжлөөд байгаа энэ хүмүүс украины ард түмнээс нэг ч илтгэл хүлээгээгүй, ард түмний үзэл бодлыг хаах эрхгүй болохоор тэд зөхөн үндсэн хуулийн бус аргаар, хууль зөрчих замаар л тогтож байна” гэжээ.

0 Сэтгэгдэл