Хятад улс өнгөрсөн онд хэдэн мянган хүнийг цаазаар авсан гэж олон улсын хүний эрхийн төлөө байгууллага мэдэгдлээ.
Цаазаар авах ялын талаарх тайлангаа "Эмнести интернэйшнл" өнөөдөр гаргасан юм.
Уг барим бичигт, "2013 онд 22 улсад 778 хүнийг цаазаар авсан" гэжээ.
Хятад улс цаазаар авсан тоо баримтын тухай мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй буйгаас үзвэл тус улсын гаргасан мэдээлэлд баттай бус гэж уг тайланд дурдсан байна. Гэхдээ тус байгууллагын үзэж буйгаар, өнгөрсөн онд Хятадад хэдэн мянган хүнийг цаазаар авсан байж болзошгүй. Цаазын ял оноохыг сүүлийн жилүүдэд багасгасаар байгаа гэж Хятадын эрх баригчдын мэдэгдсэнийг "Эмнести интернэйшнл" үгүйсгэлээ.
Мөн нэг удаагийн шүүх ажиллагаагаар 529 хүнд цаазаар авах ял оноосоэ шийдвэрээ хүчингүй болгохыг Египетийн шүүхэд "Эмнести интернэйшнл" уриалж байна.
Цаазын ял сонссон эдгээр хүн нь бүгд түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухамед Мурсигийн дэмжигчид бөгөөд цагдаагийн газарт халдсан гэгдэж буй юм.