Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсгийн наймаа өссөөр байна


Стокгольм дахь Энхтайвны тулгамдсан асуудал судлалын хүрээлэн /СИПРИ/ -ийн бэлтгэсэн “Олон улсын зэвсгийн наймааны 2013 оны дүнгийн тухай “ илтгэлд дурдсанаар зэвсгийн наймаа 2009-2013 онд өмнөх 2004-2008 оныхыг бодвол 14 хувь өссөн гэнэ. Зэвсэг худалдаалдаг таван том гүрэнд АНУ, ОХУ, Герман, Хятад, Франц орж байгаа бол хамгийн их зэвсэг худалдан авдаг орнуудын тэргүүнд Энэтхэг, Хятад, Пакистан, Арабын Эмират, Саудын Араб явж байна.
Зэвсэг худалдаалдаг 55 орны нийт наймааны 29 хувийг АНУ эзэлж байгаа бол 27 хувийг ОХУ, Герман долоо, Хятад зургаа, Франц таван хувийг эзэлдэг байна. Энэ таван улс гадаадад гаргаж байгаа нийт зэвсгийн 74 хувийг эзэлж байхад зөвхөн АНУ, ОХУ хоёр 56 хувийг нь эзэлж байгаа юм.

Дайн, бүс нутгийн мөргөлдөөн, алан хядлага зэргийн эсрэг хамтран тэмцье, аль болох гаргахгүй бая хэмээн улс орнууд, ялангуяа томоохон гүрнүүд байнга ярьж, энд тэнд том том хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага хийж гарын үсэг зурдаг ч цаагуураа зэвсэг үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэн, техник технологи нь улам боловсронгуй болж, үүнийгээ гадаадад худалдаалах явдал нэмэгдсээр байгааг энэ тайланд тодорхой тусгажээ.

Хамгийн том худалдагчид

АНУ. Энэ улсын гадаадад худалдаалсан зэвсгийн хэмжээ 2009-2013 онд өмнөх 2004-2008 оныхоосоо нэг хувь буурсан байна. Гэхдээ л энэ улс дэлхийн 90 оронд зэвсэг худалдаалсаар байгаа юм. Эдний хамгийн гол худалдан авагч нь Ази, далайн орнууд байж зэвсгийнх нь 47 хувийг авдаг юм байна.
Ойрхи дорнодынхон америкийн зэвсгийн 28 хувий худалдаж авдаг бол Европын орнууд 16 хувийг нь худалдаж авдаг гэнэ.
Америкийн гадаадад худалдаалдаг зэвсгийн 61 хувийг нисэх хүчний техник эзэлж байгаа  дотор байлдааны  252 нисэх онгоц байгаа юм. Энэ бол тав дахь үеийн сөнөөгч F-35 онгоц. Үүнэас гадна өнгөрсөн дөрвөн жилд АНУ,  Герман, Япон, Нидерланд, Тайвань улсуудад пуужин эсэргүүцэх төхөөрөмж худалдсан бол одоо Кувейт, Саудын Араб, Солонгос улсууд захиалга өгөөд байна.

ОХУ. Судалгааны тайлан бичсэн шинжээчийн нэг Сайман Веземан “зөвлөлтийн үеийн хямрал дуусаагүй байгаа ч ОХУ зэвсэг худалдаалах талаар өндөр түвшинд байсаар байна” гэж тэмдэглэжээ. Москва өнгөрсөн дөрвөн жилд 52 оронд зэвсэг наймаалсан байна. Энэтхэгт нисэх онгоц тээвэрлэгч хөлөг ”Викхамадиться” өгсөн байна. Ер нь оросын зэвсгийн 38 хувийг Энэтхэг, 12 хувийг нь Хятад, 11 хувийг Алжир авчээ. Бүс нутгаар нь авч үзвэл оросын зэвсгийн 65 хувийг  Ази, далайн орнууд авдаг бол Африк 14, Ойрхи Дорнод 10 хувийг нь авдаг гэнэ. Гэхдээ зарж байгаа анийт зэвсгийн 43 хувийг мөн л агарын хүчний тоноглол эзэлдгийн дотор  байлдааны 219 нисэх онгоц орж байгаа юм.

Герман. Эднийх зэвсэг худалдаагаараа гуравт ордогч өмнөх дөрвөн жил 2004-2008 оны үетэй харьцуулбал наймаа нь 24 хувь буурсан байгаа юм. Германы зэвсгийн 32  хувийг хөрш орнууд нь авдаг байхад, 29 хувийг нь Ази, далайн орнууд, 17 хувийгн ь Ойрхи дорнод, 22 хувийг нь Хойд, өмнөд америк авдаг байна. Эдний гол бүтээгдхүүн бол усан доогуур шумбагч завь. Зөвхөн 2013 оны сүүлч гэхэд л ийм хөлгийн 23 захиалга аваад байгаа улс. Бас нэг эрэлт ихтэй бараа бол байлдааны танк. Долоон оронд 650 танк нийлүүлсэн гээд бод доо. Одоо бас л “Леопард-2” танк 280-ыг хийхээр захиалга авсны 62-ыг нь Катар захиалсан гэж байгаа.

Хятад. Зэвсгийн худалдаагаар сүүлийн үед багагүй амжилт олж байгаа улс. Гадаадад худалдаалсан зэвсгийн хэмжээ нь 212 хувь өссөн. Энэ дөрвөн жилд Хятад дэлхийн 35 улсад худалдаалсан зэвсгийнхээ  47 хувийг нь  Пакистанд өгсөн байдаг. Ер нь хятадын зэвсэг үйлдвэрлэл, байлдааны зэвсгийн технологи маш хурдтай өсч байгаа болохоор худалдан авагч олширсоор захиалга нь ч нэмэгдэж байгаа юм. Туркт гэхэд л зенит пуужингийн HQ-9/FD-2000 комплекс нийлүүлэх сонгог шалгаруулалтад ялаад байгаа.

Франц. Эдний зэвсгийн худалдаа өнгөрсөн дөрвөн жилд өмнөхөөсөө 30 хувь буурсан. 2009-2013 онд Франц дэлхийн 69 оронд зэвсэг худалдаалсан бол 42 хувийг нь Ази, Далайн орнуудад, 19 хувийг нь европтоо, 15 хаувиа Африкийн орнуудад, 12 хувийг нь Ойрхи дорнодод 11 хувийг нь хоёр америкийн орнуудад худалджээ. Эдний гол бүтээгдхүүн бол нисдэг тэрэг. “Мираж-2000-5” сөнөөгч онгоцыг  нь гэхэд л Энэтхэг 49-ийг захаилчихсан. Энэтхэг бас усан доогуур шумбагч завь, 126 онгоц захиалсан.

Гол худалдан авагчид нь

Дэлхий дээр худалдаалж байгаа зэвсгийн 14 хувийг Энэтхэг авдаг юм байна. Эднийх үүний өмнөх 2004-2008 оны зэвсгийн 7 хувийг л худалдан авч байсан орон шүү дээ. Хоёр дахь гол худалдан авагч Хятад өмнөх дөрвөн жилд 11 хувийг худалдан авдаг байсан бол тэр нь буурч дөнгөж таван хувь болсон байна. Гэхдээ гадаадаас худалдан авч байгаа зэвсгийнхээ 64 хувийг оросоос худалдаж авдаг.

 Ингээд гадаад орнуудаас зэвсэг худалдан авдаг 152 орныг авч үзэхэд эхний тавпдд дээрх хоёроос гадна Пакистан, Арабын Эмират, Саудын Араб орж байга аюм. Энэ таван орон нийлээд дэлхийн зах зээлд борлуулж байга анийт зэвсгийн 32 хувийг авч байна. Бүс нутгаар нв авч үзвэл Ази далайн орнууд нийт зэвсгийн 50, Ойрхи дорнод 17, Европ 15, Хойд өмнөд Америк 11, Африк 9 хувийг нь худалдан авдаг байна. Африкийн орнуудын зэвсэг худалдан авах нь сүүлийн дөрвөн жилд 53 хувиар нэмэгдсэн байна. Гол худалдан авагч нь Алжир 36, Марокко 22, Судан 9 хувийг эзэлдэг. Судан гэхэд л Оросоос цохилтын Ми-24 нисдэг тэрэг 44-ийг авсан бол Белорусаас Су-24 бөмбөгдөгч 12, сөнөөгч Су-25 дөрвийг худалдан авчээ. Бас Украинаас 170 танк авсан.

Уганда ч гэсэн зэсэг маш их сонрхож байгаа орон. Өнгөрсөн дөрвөнжилд гэхэд эдний зэвсгийн имппорт түрүү жилүүдийнхээсээ 1200 хувь өсч Оросоос байлдааны зургаан онгоц, 44 танк авсан бол Украинаас зенит пуужингийн  дпөрвөн ч комплекс худалдаж авчээ. Энэ зэвсгийн нэлээдийг Өмнөд Суданд болсон иргэний дайны үед ашигласан юм.
Манай гариг дээрх зэвсгийн наймаа өнгөрсөн 2012 онд гэхэд л 411,1 тэрбум доллараар хэмжигдэж байсан гэж дээрх Сипри хүрээлэн тооцоолжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан