Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Даманы арал дахь Зөвлөлт-Хятадын зэвсэгт мөргөлдөөн


Өнөөдрөөс яг 45 жилийн өмнө манай гаригийн социалист хоёр том гүрэн ЗХУ, БНХАУ Уссур мөрөн дээрх Даман гэдэг жижигхэн арлаас болж арай л том хэмжээний дайн эхлүүлчихээгүй юм. Хилийн зааг дээр гэдэг ч хятадын талд илүүтэй ойр энэ арлын төлөө болсон зэвсэгт мөргөлдөөнийг зөвлөлтийн тал эхлүүлсэн, хятадын тал эхлүүлсэн гэж маргалддаг ч 22 жилийн дараа 1991 онд энэ арлыг Хятадын талд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.

1.    Даманы арал гэдэг бол Приморын хязгаарын Пожарын районын нутагт ордог 0,74 хавтгай дөрвөлжин талбай бүхий жижиг арал. Энэ нь Хятадын хилд илүү ойр оршдог байна. Ганцхан улсын хил голын дундуур биш Бээжингийн1860 оны хэлэлцээрээр хятадын эргээр явдаг байсан хэрэг.
Зураг дээр: Даманы арал хятадын талаас.

2.    Энэ зэвсэгт мөргөлдөөн БНХАУ байгуулагдсанаас хойш 20 жилийн дараа болсон юм. 1950-иад он хүртэл Хятал эдийн засгийн хувьд бэхжиж амжаагүй сул дорой улс байлаа. Храин ЗХУ тэдэнд бүхийл талаар, цэрэг армийг нь ч бэхжихэд гүн туслалцаа үзүүлж байсан. Харин Сталины нас барсны дараа зөвлөлт-хятадын харилцаа хүйтэрч Мао Цэдун дэлхийн коммунист  хөдөлгөөний тэргүүлэх улс болохыг эрмэлзэж эхэлсэн юм. Соёлын хувьсгал хятадын нийгмийг донсолгож улс орондоо ч, гадаад ертөнцөөс ч дайсан хайж эхлээд байлаа. Үүний үрээр 1960 оны гэхэд ЗХУКН-ыг ХКН албан ёсоор буруутгаж хил дээр өдөөн хатгах болсон юм.

3.    1969 оны гуравдугаар сарын 2-ны шөнө хятадын 300 цэрэг Даманы аралд нэвтэрсэн юм.Тэд хэдэн цагийн турш ямар шаардлага хүлээн авахгүй байсаар байхад өглөөний 10,32 цагт зөвлөлтийн 30 хилчин мэдээлэл авсан байдаг

4.    Зөвлөлтийн 32 хилчнийг заставын дарга, ахлах дэслэгч  Иван Стрельников арал руу  хятадын цэргүүд рүү дөхөж очжээ. Тэднийг зөвлөлийн газар нутгаас гарах шаардлага тавихад шууд л буудаж хариу барьсан байна. Ахлах дэслэгч Стрельников, дагалдаж явсан цэргүүдийн  хамт амь үрэгдэж зөвхөн ганцхан хүн л амьд гарчээ. Ийн Даманы арлын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна.

5.    Буун дууг хөрш заставынхан сонсоод ахлах дэслэгч Виталий Бубенин 20 хилчнээ аваад хуягт тээвэрлэгчээр тийш гарчээ. Хятадууд энэ хооронд давшиж байлаа. Шархдагсдад туслахаар Нижнемихайловка тосгоныхон иржээ

6.    Энэ өдөр зөвлөлтийн 31 хүн амь үрэгдэж, 14 хүн шархадсан байна. Аюулаас хамгаалах байгууллагын мэдээгээро хятадын тал 248 хүнээ алдсан байдаг.

7.    Гуравдугаар сарын 7-нд Бээжин хотноо Зөвлөлтийн ЭСЯ-ны дэргэд жагсаал боллоо. Мөн энэ өдөр Москва дахь БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд ч эсэргүүцлийн жагсаал боллоо.

8.    Хятадын талаас олзолсон зэвсэг.

9.    Гуравдугаар сарын 15-нд хятадын талаас дахиад дайрлаа. Энэ нь хүч нэмэгдүүлсэн явган цэргийндивиз хэртэй хүч. Хятадын гол арга болох хүний хүчээр түрээ барьсан дайралт нэг цаг хэртэй үргэлжиллээ.

10.    Энэ үеэр Иманы хилийн отрядын дарга хурандаа Леоновоор ахлуулсан танкийн салаа ирсэн юм.

11.    Гэтэл хятадууд танк эсэргүүцэх хангалттай хүчтэй хэрэгсэлтэй байснаар зөвлөлтийн цэргийн завшилт амжилт олоогүй байна.

12.    Ингэснээр зөвлөлтийн тал цоо шинэ Т-62 танкаа нууц аддарат хэрэгсэлтэй нь алдаж ийм байдлаар хятадын талыг ялахгүй нь гэдгээ ойлгосон байна.

13.    Мотобуудлагын 135 дугаар дивизээр “Град” пуужингаар арал дээрх хятадуудын байрлал руу гал нээх тушаал өглөө.Энэ бол зөвлөлтийн арми пуужингийн “Град” суурийг байлдааны нөхцөлд ашигласан анхны тохиолдол байсан юм.

14.    Зөвлөлтийн цэрэг арал дээр гарахад хятадын тал ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй.

15.    Энэ зэвсэгт мөргөлдөөний явцад зөвлөлтийн талаас 62 цэрэг офицер амь үрэгдэж, 94 цэрэг, 9 офицер шархадсан байна. Хятадын тал хохирлоо өнөө болтол нууцалдаг ч янз бүрийн баримтаар 100-150-иас 800, зарим эх сурвалжаар 3000 хүн гэдэг.

16.    Энэ мөргөлдөөнд оролцсон хурандаа Леонов, ахлах дэслэгч В.Бубенин, бага түрүүч Ю.Бабанский нарт ЗХУ-ын баатар цол олгожээ. Мөн ахлах дэслэгч И.Стрельниковд амь үрэгдсэний нь төлөө ЗХУ-ын баатар цол нэхэн шагнасан байна.
Заставын дайчдын 1968 онд авхуулсан зураг.

1 Сэтгэгдэл
Хог хужааг нам дэвссэн Оросын 58 цэрэг офицер алагдсан хог хужаагаас 800-3000 гэдэг хог хужаа алагдсан хужаагийн тоогоо дардаг.
ene hujaa nar monhiin hunii olnoor dalailgaj bdgiin. Yag tsagaa tulahaar baildah chadvargui tariachid sh te
Хятадын нутаг руу оросууд өөрсдөө дайрсан юм чинь дээ
лазер хэрэглэсэн гэж сонссон үнэн эсэхийг бүү мэддээ
нээрээ тийм шүү, ямар ч байсан шинэ ***** туршиж л дээ
Тэгээд тэр орос цэргүүд юуны төлөө амиа өгсөн болж байна вэ? Эх түүх, эцэг өвгөдийнхөө цусыг дорд үзэгч Ельцин тэргүүтэн шиг урвагч нар Монголд ч бас дүүрч дээ, цаг үеээ гэж. Ухаантайхан шиг байж эхний ээлжинд эдийн засгийн, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа цаг ямагт бодож байх юмсан
бага байхад энэ тухай оросууд хятадуудыг лазердсан гэж яригддаг байж билээ. лазердсан газар нь өвс ногоо ургахаа больсон гээд л
лазер хэрэглэсэн гэж сонссон үнэн эсэхийг бүү мэддээ
нээрээ тийм шүү, ямар ч байсан шинэ ***** туршиж л дээ
ta naraas teneg baiv gej, 2-3 yeiin shinechilsen huvilbar garsanii daraa l hudalddag shte
oros yaaj ch hotsrogdson hyatadiin deer. emeel yaaj ch huuchirsan morinii deer.
Тэнэг Оросууд түүхэн сургамжаа ойлгохгүй зөрүүд бүдүүлэг улс ажээ Фашист Германд Оросын улаан арми тусалны хариуд юу болсон билээ Даманы сургамжийг тоохгүй Хятадад зэвсэгээ зарсаар бна Энэ нь Монголын эрх ашигт их харшилдаг Даманд анх хэрэглэсэн Град катюшкаг Хятадууд 1979 оны Вьетнам Хятадын дайнд олзолж авсан бдгийн
дараа нь оросууд град буюу шинэ катюшаа хядатад бэлэглэсэн гэдэг. энэнээс болж одоо хядатууд сансар хаанчлах боломжтой болсон хэрэг
Хамгийн их уншсан