Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцонд хэн явж байв

Малайзын Куала Лампураас Бээжинг зорин энэ сарын 8-ны өдөр нислэгт гарснаас хойш 17 хоног сураггүй байсны эцэст осолдсон гэдэг нь тодорхой болсон  онгоцонд ямар хүмүүс сууж явав? Сэтгэл түгшээсэн 20 шахам хоногийн дараа 227 зорчигч, нисэх багийн 12 хүнээс амьд байх найдвар үгүй гэсэн зүрх зүсэм мэдээг ар гэрийнхэнд нь хүргээд удаагүй байна. Тэд хайртай эцэг эхийгээ, хүүгээ, охиноо, ах, дүүгээ хүлээж байсан ч эцэст нь гашуудлын мэдээ сонслоо.
14 улс орны 227 зорчигчийн дийлэнх нь буюу 153 нь хятад, 38 нь малайз, долоо нь индонез, зургаа нь австрали, тав нь энэтхэг, дөрөв нь франц, гурав нь америкийн иргэн байжээ. Мөн Шинэ Зеланд, Украйн, Канад, Ираны тус бүр хоёр иргэн, Тайвань, Орос, Нидерландын нэг, нэг иргэн явж байжээ.

Шинэ амьдрал хайсан залуус

Онгоц алга болсны дараах эхний хэдэн өдөр хуурамч паспортоос болж онгоц осолдуулсан байж болзошгүй хэмээн сэрдэгдэж байсан хоёр иран залуу үнэн хэрэгтээ Европт шинэ амьдрал эхлүүлэхээр эх орноосоо цагаачлан гарсан хүмүүс байсан. Тэд 2010 онд хулгайлагдсан Итали, Австрийн иргэдийн паспорт ашиглан, Европт хүрэх гэж байжээ. Иранаас гараад Малайзаар дамжин, Бээжинд хүрээд цааш Европт очих гэж байсан энэ хоёр залуу замдаа осолдоогүй бол бүхнийг шинээр эхлэхээр төлөвлөж байжээ. 18 настай Пура Нур Мухаммед Мердад гэхэд Германд байгаа ээж дээрээ очихын тулд хол зам туулахаар дөнгөж талдаа ороод байжээ. Тэрээр Бээжинд очсоныхоо дараа Амстердамаар дамжаад, Франкфуртэд хүрэх гэж байж.  Онгоцонд суухаас 14 хоногийн өмнө Иранаас гарсан тэрээр Куала Лампурт ирээд маш сайхан байгаагаа Facebook хуудсаараа найзуудтайгаа ярьж байжээ.

Шинэ ажилдаа орохоор явсан инженер


Хятадын Циньхуа, Кэмбриж гээд нэр хүндтэй их сургуулиудад боловсрол эзэмшсэн, гялалзсан ирээдүйтэй шинэхэн инженер залуу Бээжинд саяхан ажилтай болоод, тэнд суурьшихаар Хятадын нийслэлийг зорьж явжээ. Ли Ючен хэмээх энэ залуу геотехникийн маш сайхан ажилд орж, ойр тойрныхон нь их баяртай байжээ. Тэрээр ажил амьдрал нь ид цэцэглэж эхэлсэн насандаа, гэрлээд удаагүй залуухан эхнэрээ орхиод Бээжин рүү явж байжээ.

Каллиграфын нэгэн үеийн уран бүтээлчид

Хятадын каллиграфын урлагийн нэгэн үеийн урдаа барьдаг 24 уран бүтээлч, туслах таван хүний хамт  Куала Лампурт үзэсгэлэнгээ гаргачихаад гэр рүүгээ буцаж явжээ. Тэр дунд Хятад, Британи, АНУ-ын урлагийн институтын гаргасан толь бичигт уран бүтээл нь зүй ёсоор багтдаг 79 настай Лоу Баотан, 73 настай Жао Жао Фан гээд нэртэй каллиграфчид байжээ.

Хөвгүүд рүүгээ очиж явсан эцэг эх

Энэтхэгийн сайд асан Мухержигийн ач хүү Муктеш Мухержи эхнэрийн хамт Бээжинд байгаа хоёр хүү рүүгээ буцаж явжээ. Канадын “XCoal” компанид ажилладаг Мухержи эхнэртэйгээ хамт Вьетнамд очиж амарчихаад харьж явсан байна. 40 орчим насны хоёр хос бага насны хөвгүүдтэй ажээ. Мухержигийн өвөө 1970 онд мөн онгоцны ослоор амь үрэгдсэн юм байна. 

Бал сараа тэмдэглэж явсан хос

Разаман Замани, Норли Акмар Хамид хэмээх шинэхэн хос удаан хүлээсэн бал сараа тэмдэглэхээр Бээжин рүү нисчээ. Тэд 2012 онд хуримаа хийсэн ч эхнэр нь хүүхдээ дутуу төрүүлснээс бал сараа хойшлуулсаар энэ хүрсэн байж. Тэд хамгийн анх удаа онгоцонд сууж үзсэн нь энэ байсан хэмээн ар гэрийнхэн нь ярьж байна.

Монголыг зорьж явсан Шинэ Зеланд эр

Филипп Вүүд бол онгоцонд явсан гурван америк хүний нэг юм. Тэрээр IBM компанийн салбарын гүйцэтгэх захирал байсан бөгөөд аялах дуртай нэгэн байжээ.Филипп Куала Лампурт суурьшиж, шинэ ажлаа хүлээн авахаас өмнө Бээжин орчихоод ирэх гэж онгоцонд суусан байж. Тэрээр АНУ-д амьдардаг хоёр хүүдээ Малайзад сайхан байна хэмээн ярьж байжээ.  Филипп Вүүдтэй адил шинэ ажлаа эхлэхээр явж байсан өөр нэг зорчигч бол Австралиас Монголыг зорьж явсан Пол Вийкс юм. Монголд уул уурхайн төсөлд ажиллахаар болсон тэрээр онгоцонд суухаас өмнөхөн  ирээдүйг зөгнөх мэт цаг, бөгжөө эхнэр, хоёр хүүдээ үлдээгээд хэрэв өөрт нь ямар нэг зүйл тохиолдвол түрүүлж гэрлэсэн хүүдээ бөгжийг нь, хоёр дахь хүүдээ цагийг нь өгөөрэй гэж захижээ.

Найзууд

MH 370 дугаар нислэгт олон гэр бүлээс гадна, найзууд явж байжээ. Жу Кун хэмээх тулааны урлагийн мэргэжилтэн , 35 настай залуу өөрийн найз Дин Лижунтэй хамт онгоцонд суусан байж. Жүжигчин Жет Лигийн зарим кинонд орлон тоглогчоор ажиллаж байсан Жу Кун Малайзад бас нэгэн киноны тулааны урлагийн хөдөлгөөнийг дэглэх ажлаар ирээд буцаж байсан бол Дин Лижун Малайзад жил гаруй барилга дээр ажиллаж байгаад гэртээ  харьж явж. Мөн онгоцонд Балба руу аялчихаад буцаж явсан, өндөр настай есөн найз хамт явцгаасан байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
DELGERMURUN guai chi ene medeeg unshaad yu Bodoj bna, bas l hohchinee geed suuj baihuu. Adgiin teneg m*****
um mani badni hum. enh taivnii orondoo amgalan noirsoh boltugai.
jooxon ch gsn dotor ongoiloo. 153 xujaa vxej
end yun delgermurun bolood yavchvaaa
Estoi unen
Bas mongolruu yavj hurald suuh gd yavj bsn neg enetheg emegtei bsn gsn!
ДЭЛГЭРМӨРӨН та дэлхийн өнцөг булан бүрээс үхэж үрэгдсэн 239-н гэр бүлийн уй гашуудал, үр хүүхдийн өнчирөл, аав ээжийг улам бүр үйлээ үз гэжээ./фактнюс эх сурвалж/ Иймэрхүү угаадас /уучлаарай өөр үг олдсонгүй/ таны амнаас гарах нь нэг их гайхмаар зүйл биш. Нэг нарны дор нэг дэлхий дээр гол зогоож буй бид бүгд адилхан байгалын бүтээгдэхүүн. Хэдийгээр хэл,ёс заншил өөр ч аав бол аав,ээж бол ээж ,хүүхэд бол хүүхэд билээ. За олон юм нуршвал таны наад үнэр орж муудсан махан толгой бүр ойлгохгүй нь мэдээж. 239-н гэр бүлийн уй гашууг өөр дээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Дуу дуулж уярмар аяддаг юм бол. Монгол эр хүнд ийм жудаг байдаггүй юм.
Estoi unen
ДЭЛГЭРМӨРӨН та дэлхийн өнцөг булан бүрээс үхэж үрэгдсэн 239-н гэр бүлийн уй гашуудал, үр хүүхдийн өнчирөл, аав ээжийг улам бүр үйлээ үз гэжээ./фактнюс эх сурвалж/ Иймэрхүү угаадас /уучлаарай өөр үг олдсонгүй/ таны амнаас гарах нь нэг их гайхмаар зүйл биш. Нэг нарны дор нэг дэлхий дээр гол зогоож буй бид бүгд адилхан байгалын бүтээгдэхүүн. Хэдийгээр хэл,ёс заншил өөр ч аав бол аав,ээж бол ээж ,хүүхэд бол хүүхэд билээ. За олон юм нуршвал таны наад үнэр орж муудсан махан толгой бүр ойлгохгүй нь мэдээж. 239-н гэр бүлийн уй гашууг өөр дээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Дуу дуулж уярмар аяддаг юм бол. Монгол эр хүнд ийм жудаг байдаггүй юм.
ДЭЛГЭРМӨРӨН та дэлхийн өнцөг булан бүрээс үхэж үрэгдсэн 239-н гэр бүлийн уй гашуудал, үр хүүхдийн өнчирөл, аав ээжийг улам бүр үйлээ үз гэжээ./фактнюс эх сурвалж/ Иймэрхүү угаадас /уучлаарай өөр үг олдсонгүй/ таны амнаас гарах нь нэг их гайхмаар зүйл биш. Нэг нарны дор нэг дэлхий дээр гол зогоож буй бид бүгд адилхан байгалын бүтээгдэхүүн. Хэдийгээр хэл,ёс заншил өөр ч аав бол аав,ээж бол ээж ,хүүхэд бол хүүхэд билээ. За олон юм нуршвал таны наад үнэр орж муудсан махан толгой бүр ойлгохгүй нь мэдээж. 239-н гэр бүлийн уй гашууг өөр дээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Дуу дуулж уярмар аяддаг юм бол. Монгол эр хүнд ийм жудаг байдаггүй юм.
Gunee emgenej bna.Um sain amgalan boltugai
Zun sowintoi hun ymaa. Mongold irsen bol sainl bjdee
aimaar um be, Um mani..
дэлгэрмөрөн гэж энэ хар тамхичин мансуурсан байхдаа бичээ биздээ малайзад малайз улсад мөрөөрөө сурч ажиллаж байгаа зөндөө монголчууд байдаг юм мангар мансуурагчаа биеэ зөв авч явахгүй буруу аргаар их мөнгө мөрөөдвөл гадаадын ямарч улсад аюултай байдаг юм тэнэг мансуурагчаа онгоцонд сууж явсан хүмүүс хүүхдүүд ямар буруутай юм чам шиг тэнэг хайрлах сэтгэлгүй юм үхвэл дэлхий амсхи йнэ
xujaa naraas busad ni xaramsaltai l ym
Өнөөдөр өглөө алга болсон онгоц Энэтхэгийн далайд живхэн талаар бид өмнө нь мэдээлэлж байсан билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд дуучин Дэлгэрмөрөн өөрийнхөө сэтгэгдэлийг цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ. Тэрээр Үүндээ “Хохино ээ Малайзууд өшөө их үйлээ үзээсэй халх Монголын охин үрийг ширхэг үс үлдээлгүй дэлбэлж алчихаад одоог хүртэл өмөрч үхэж байгаа аав, ээжээс нь уучлал гуйх нь битгий хэл улсынхаа нам засгийн бодлогоор доог тохуу хийсэн хүний адаг, газрын бэтгэнүүд өшөө ч их үйлээ үзэх болтугай” гэжээ.
denduu xaramsaltai yumaa, um maanii badmi xum
haramsaltai bna emgenel ilerhiilie um maanii bad mu hum
xeden xujaaa dald orjee
haramsaltai yumaa end tend amid bj bhguidee uneheer haramsaltai
Харин тийн Дэндүү анхааралгүй юм аа
too bodoj chadahgui tegeed undestnii ner medehgui ***** vee
8nd garsan ongots yaj yvaad 23 honodog bileee tsag hugatsaagaar aylasan bolj b.a uuu setguulch hun naad zahiin 1-eer angiin huuhdees muu baij boloh uuu chi bol ene zergiin aldaagaa uuruu hynaj chadahgui bol yum bicheed hereg b.a uu daaa emgenel shuu Sevjidmaa mini
Харамсалтай юм аа. Гүн эмгэнэл илэрхийлье. Бурханы оронд очих болтугай.
малайк индонел гэж ямар үндэстэн байдын????
Харин тийн Дэндүү анхааралгүй юм аа
Хамгийн их уншсан