Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нигерт боол, шарил, гавлын ястай “аймшгийн байшин” олдлоо


Нигерийн баруун өмнөд зүгийн Ибадан хотын орчмоос хаягдсан нэгэн байшингаас хүний араг яс, шарил, хүний биеийн хэсгүүд, олсон байна. Байшинг нэгжиж самнах үеэр бас хүлж тарчлаан тамласан амьд хүмүүсийн олжээ. “Амьд гарсан энэ долоон хүн яг л амьд араг яс  болсон байлаа” гэж цагдаагийн байгууллагын төлөөлөгчийн хэлснийг AFP агентлаг дамжуулжээ. Тэдний нэг нь цагдаагийнхныг олсон даруйд нас барсан байна. Энд эмэгтэй хүн, тэр бүү хэл өнгөрсөн долоо хоногт төрсөн нярай хүүхэд ч байжээ. Хулгайлагдсан энэ хүмүүс энэ байшинд долоон сар, зарим нь хоёр жил болсон гэсэн байна.
Эднийг анх мэдэж цагдааг дуудлага өгсөн мотоциклоор таксины үйлчилгээ явуулдаг хүний хэлснээр бол өөрийн нь ижил ажил хийдэг хэд хэдэн хүн ойлгомжгүй байдлаар гэнэт алга болж байсан тухай өмнө нь цагдаад мэдүүлж байжээ.
 “Аймшгийн энэ байшин” нь хулгайлсан хүмүүсийг золиосонд гаргадаг юм уу, шашны ямар нэгэн айшигт ёслол үйлддэг газар байж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан