Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос байршил тогтоогч хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө

Орос өөрийн нутаг дээрх Плесецкийн сансрын буудлаас байршил тогтоогч “ГЛОНАСС” системийн ээлжит хиймэл дагуулыг өчигдөр амжилттай хөөргөлөө. Хиймэл дагуул өгөгдсөн тойрог замд гарсан бөгөөд Оросын Агаар -сансрын хамгаалах хүчний мэргэжилтнүүд удирдлагадаа авсан байна.  Ингэснээр оросууд өөрийн сансрын буудлаас “ГЛОНАСС” систе­мийн хиймэл дагуулыг анх удаа хөөргөж байгаа юм. Энэ онд Орос байршил тогтоогч системийнхээ таван хиймэл дагуулыг хөөргөх гэнэ.


Оросын “ГЛОНАСС” нь Америкийн “GPS”-тэй  адилаар дэлхийн хэмжээнд агаар, сансар, далай тэнгис дэх объектүүдийн байршлыг тодорхойлогч систем юм. Хоёр систем хоёул тус тусын Батлан хамгаалах яамны захиалгаар байгуулагдсан, одоо ч Батлан хамгаалах яам­ны мэдэлд байдаг. Гэх­дээ хоёул тайван цагт дэл­­­­хий даяар хязгааргүй тоо­ны хэрэглэгчид чөлөөтэй ашиг­лах боломж олгодог. Ха­рин дайн байлдааны үеэр өндөр нарийвчлалтай мэдээл­лийг цэргийнхнээс бусад хэрэглэгчдэд өгөхийг зогсоодог. Оросууд байршил тогтоогч системийг 1975 оноос хойш боловсруулан ашиглаж эхэлсэн ч Зөвлөлт задран унасны дараа 2002 он гэхэд бүрэн ажиллагаагүй болоод байсан юм. 2003 оны Иракийн дайны үеэр иракчууд ”GPS”-ийг өөрсдийнх нь эсрэг хэрэглэхээс сэргийлэх үүднээс америкчууд ”GPS”-ийн бусад энгийн хэрэглэгчдэд алдаатай мэдээлэл түгээж эхэлсэн юм. Үүний дараагаар Оросууд өөрсдийн байршил тогтоогч системийг эргэн сэргээж, идэвхтэй ашиглах, Америкийнхаас татгалзах нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэж үзэн эрчимтэй шинэчилсний хүчинд 2011 оноос эхлэн бүрэн хэмжээгээр ажиллаж эхлээд байгаа.

Оросын систем нь объектын байршлыг 2,8 м хүртэл нарийвчлалтайгаар тогтоодог бөгөөд шинэ үеийн хиймэл дагуул тойрог замд гаргаснаар 2015 онд оновч нь 1,4 метр болж, 2020 он гэхэд 10 см болж нарийвчлагдана. Гэхдээ одоогоор Америкийнхаас бага зэрэг дутдаг.
“ГЛОНАСС” системийг Сочийн тоглолтын үеэр олноор ашиглан туршсан нь амжилттай болсон гэж үздэг.

Оросын байршил тогтоогч систем ажиллаж эхэлсний дараагаар “GPS” –тай хамт дав­хар ашиглаж болдог тө­хөө­­­­­­­­­­­­­­­рөмжүүд үйлдвэрлэн ху­дал­даанд гаргаж эхэлсэн. Энэ хоёр системийг давхар ашиг­ласан тохиолдолд байрш­лыг тогтоох нарийвч­лал аль нэгийг нь дангаар нь ашигласнаас илүү өндөр бай­даг.
Одоогоор манай урд хөрш нь “Бэйдоу” нэртэй өөрийн байршил тогтоогч системийг ашигладаг. Гэхдээ Хятадын систем нь одоогоор зөвхөн Ази-Номхон далайн бүсийг хамардаг бөгөөд 2020 он гэхэд нэмэлт хиймэл дагуул хөөргөсний дараа дэлхийн хэмжээнд ажиллаж эхэлнэ. Хятадууд өөрийн системийг 2000 оноос эхлэн боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны хиймэл дагуулаа 2007 онд хөөргөж байв. Одоогоор энэ систем нь 16 хиймэл дагуултайгаар ажилладаг.

Европын холбоо “Галилео” нэртэй өөрийн байршил тогтоогч системийг байгуулах шатандаа явж байгаа бөгөөд 2020 оноос хиймэл дагуулууд байршуулан ажиллаж эхэлнэ.

Энэтхэг “IRNSS” байршил тогтоогч системээ боловсруулж байгаа. Анхны хиймэл дагуулаа 2008 онд хөөргөсөн бөгөөд одоогоор тойрог замд долоон хиймэл дагуултай. Зөвхөн Энэтхэгийн газар нутгийн хүрээнд байршил тогтооно.
Япончууд байршил тогтоох “QZSS” системийг 2002 онд анх хөдөлгөөнт холбоо барих, зурагтын нэвтрүүлэг цацах ба Япон болон Зүүн Өмнөд Азид байршил тогтоох зорилгоор цэвэр арилжааны хөтөлбөр гэж боловсруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хувийн хөрөнгө оруулагчдыг идэвхтэй татан оролцуулах төлөвлөгөөтэй байсан.  Гэвч 2006 онд Японы Засгийн газар нь энэ системийн эхний хиймэл дагуулыг зөвхөн төсвийн хөрөнгөөр бүтээн хөргөж тууршаад, шаардлагатай судалгаа хийсний дараа арилжааны үйлчилгээ үзүүлнэ гэж мэдэгдсэн юм.



0 Сэтгэгдэл
20 м урт онгоц 6 цаг нисээд алга болоход тогтоож чадахгүй дагуулууд хөөрхий дөө. 21 зуун гэж.
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Setguulch shuu
Cetguulch malaa: Bairshil togtoogch hiimel daguulig Oros Uls amjilttai huurguluu gevel deer bish uu "Oros bairshil" gej yu baidag yum bee. Undesnii TV-r Tungaamal nevtruuleg uzvel taarna
Хамгийн их уншсан