Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад харилцааны ажилтнууд ажил хаяв

Израйлийн Гадаад харилцааны яамны ажилтнууд бүх нийтийн ажил хаялт зарласан тухай “NEWSru Israel” сайт мэдээлж байна. Үүний улмаас Израйлийн түүхэнд анх удаа хилийн чанад дахь бүх төлөөлөгчийн газар, түүний дотор НҮБ болон олон улсын бусад байгууллага дахь төлөөллийн газрууд нь хаагджээ.
Өнгөрсөн ням гарагт Израйлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос ГХЯ-ны бүх ажилтнуудад ажлын байраа хаяж явах заавар өгсний дараа ажил хаялт эхэлсэн байна. Энэ зааврыг Израйлийн Элчин сайдын яам байрладаг дэлхийн 103 улс тэдгээрийн дотор Вашингтон, Лондон, Парис хот дахь төлөөлөгчийн газартаа ч явуулсан болохоор тэд мөн хаагдлаа. Үүний дээр үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас Израйлийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман болон түүний багийнхныг Гадаад харилцааны яамны байранд оруулахгүй байхыг тушаажээ.
Засгийн газраас яамны ажилтнуудын цалинг хасах гэж байгаа болон ажилтнууд, үйлдвэрчний эвлэлтэй хамтарсан тохиролцоонд хүрч гарын үсэг зурахгүй байгааг эсэргүүцэн ийнхүү ажил хаялт зарласан аж.
Ажил хаялтын улмаас Ерөнхий сайд Биньямин Нетаньягу Төв Америкийн орнуудад хийх ёстой байсан албан ёсны айлчлалаа цуцлав.
Ажил хаялт хэр удаан үргэлжлэх талаар мэдээ үгүй байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан