Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байцаалтад дуудлаа гэж “майдан” зарлажээ

Гүржийн экс Ерөнхийлөгч Саакашвилийг прокурорын газар байцаалт авахаар дуудсаны дараа түүний нам “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” Гүржийн ард түмэнд хандан Украйнтай адил “Майдан” эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалсан байна.
Энэ намын нэгэн төлөөлөгч Эка Херхеулизе “Facebook” дэх хуудсандаа “Хүмүүсээ Украйнд болж байгаа үйл явдал зөвхөн тэнд эхлээгүй тэнд ч дуусахгүй болохоор тайвширцгаа. Яг тийм өдрүүд удахгүй Гүржид ч болно гэдгийг эрүүл саруул ухаантай хүн болгон ойлгож байна. Үүний төлөө л Миша Саакашвили дэлхий даяар аялан явж Өрнөдийн орнуудад заналхийлж байгаа аюулын талаар анхааруулж байсан юм. Одоо бүгд Гүржийн Майданд бэлдэцгээ. Тэнд та нарыг Михаил Саакашвили хүлээж байх болно” гэжээ.

Саакашвилийг учир битүүлгээр нас барсан экс Ерөнхий сайд Зураб Жваниягийн хэрэгт холбоотойгоор гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан юм. Түүнийг энэ сарын 27-ны 13 цаг гэхэд прокурорын газар ирэхийг шаардсан байна.
Гэхдээ Саакавшили прокурорын газар очихгүй гэдгээ мэдэгдчихсэн. Тэрээр Америкийн нэгэн их сургуульд тусгайлан өөрт нь зориулан бий болгосон орон тоонд өндөр цалинтай багшийн ажил хийж байгаа юм. Гэхдээ Украйнд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Европт ирж өрнөдийн орнуудаар аялж буй гэнэ.

Гүржийн сарнайн хувьсгалыг ялж Саакашвилийг Ерөнхийлөгч болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг болох Зураб Жвания Ерөнхий сайдын алба хашиж байгаад гэртээ учир битүүлгээр нас барсан. Тухайн үеийн хууль хяналтын байгууллагууд Америкийн Холбооны мөрдөх товчооны мэргэжилнтүүдийн хамтаар хэргийг шалгаад Жванияг угаартаж нас барсан гэсэн дүгнэлт гаргаж хэргийг хаагаад байсан.

Гэвч сөрөг хүчин энэ дүгнэлтийн хүлээн зөвшөөрөхгүй, эрх мэдлээ алдан Ерөнхийлөгчийн суудлаас буухаас айсан Саакашвилийг санаатайгаар хороосон гэж харддаг. Саакашвилийн нам ялагдан сөрөг хүчин засгийн эрхэнд гарсны дараа хэргийг дахин нээж мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Иймд Саакашвили мэдүүлэг өгөхөөр прокурорын газар очвол баривчлагдах магадлал өндөр.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан