Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози, түүний загвар өмсөгч гэргий хоёр дэлхий нийтийн хэвлэлийн эхний нүүрийг тасралтгүй чимж байсан үе саяхан. Харин хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж, Елисейн ордныг орхисноосоо хойш Саркозигийн гэр бүл бусдын адил энгийн даруухан аж төрж байгаа аж. Тэд өнгөрсөн амралтын өдөр болсон орон нутгийн сонгуульд иргэний үүргээ биелүүлэн саналаа өгчихөөд буцах замдаа жирийн хосууд шиг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, салхилж байгаа нь хэвлэлийн дуранд содон туссан байна.
Н.Саркози Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа сонгуулийн үеэр хууль бусаар хандив цуглуулсан хэмээн нэг хэсэг шүүхэд дуудагдан завгүй байсан бол тэр хэрэг одоо түр намжиж, гэр бүл нь амар тайван байгаа бололтой.