Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн армийн онгоцыг Турк устгажээ

Туркийн зэвсэгт хүчин Сирийн армийн онгоцыг агаарын хил зөрчлөө хэмээн буудаж унагажээ. Сирийн арми болон босогчид хилийг хяналтдаа авахын тулд хоорондоо дайтаж байх үеэр энэ явдал болсон бөгөөд онгоц хилийг нь давж гарахын даваан дээр устгасан гэж Сирийн тал мэдээлжээ. Тэд Туркийн энэ үйлдлийг балмад халдлага, түрэмгийлэл гэж буруутгасан бол Туркийн Ерөнхий сайд Р.Ердоган иймэрхүү үйлдэлд хатуу хариу өгч байх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Жил гаруйн өмнө Сирийн тал Туркийн онгоцыг буудаж унагасан явдал гарч байсан. 800 километр газраар хиллэдэг хоёр улсын харилцаа Сирид иргэний дайн гарснаас хойш үе үе хурцдаж байгаа юм. Туркийн тал Сирийн босогчдыг дэмжиж байгаагаа хэд хэдэн үйлдлээр харуулж байсан.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан